Эрүүл мэнд

Цус харвалтын шинж тэмдгийг урьдчилан мэднэ гэдэг нь маш чухал юм

Тархины артерийн судас бөглөрснөөс эсвэл хагарснаас үүдэж, тархины эдэд шаардлагатай цусан хангамж хомсдохыг харвалт гэнэ. Харвалтын уршгаар, тархины хэвийн үйл ажиллагааг хангадаг глюкоз болон хүчилтөрөгч бүхий цусан хангамж дутагдаж, үйл ажиллагаанд догогдол үүсгэдэг ажээ. Иймд та бүхэндээ, цус харвах гэж буйг илтгэх шинжүүдийг дуулгая.

Цус харвах урьдчилсан шинж тэмдэг

Цус харвах үйл явц явагдаж буй 1000 гаруй хүн дээр судалгаа явуулахад Тэдний дийлэнх нь

  • Цус харвалт болохоос 3 цагийн өмнө бие нь сульдаж
  • Дэжа вү буюу өмнө нь тухайн үйл явдал танд тохиолдож байсан мэт санагдах
  • Жамайс вү буюу ямар нэг зүйл маш танил мэт санагдах
  • Үнэр, амт, харах эрхтнүүдийн мэдрэмж алдагдах
  • Хачин мэдрэмж төрөх
  • Айх эсвэл сандралд орох
  • Маш таатай мэдрэмж төрөх
  • Гэнэт маш их зүйл бодогдох
  • Толгой эргэх эсвэл манарах
  • Толгой өвдөх
  • Гэдэс ходоод аманд гарч ирсэн мэт мэдрэмж төрөх
  • Биеийн аль нэг хэсэгт ирвэгнэх эсвэл мэдээгүй болох
  • Юм харж чадахгүйгээс гадна ярихад хүндрэлтэй болж

Түүнчлэн дээрх хүмүүсийн 73 хувь нь эдгээр шинж тэмгүүд илрэх үед тэр даруй эмнэлэгт очиж үзүүлсэн бол, үлдсэн 27 хувь нь юу ч хийлгүй, тоолгүй өнгөрөөсөн аж.

Иймд дээрх шинжүүд илэрсэн үед, тоолгүй өнгөрч хэрхэвч болохгүй бөгөөд тэр даруй эмнэлэгт үзүүлэх ёстой болохыг эмч нар зөвлөж байна.

Саяхны нэгэн судалгаагаар, АНУ-д 40 секунд тутамд нэг хүн цус харваж байгаа хэмээх аймшигтай үр дүн гарсан бөгөөд жилд 800.000 гаруй хүн цус харвалтаас болж, эмнэлэгт хүргэгддэг байна.

Ямар хүмүүс цус харвах эрсдэлтэй байдаг вэ?

Цус харвалт дараах хүмүүст тохиолдох магадлал харьцангуй өндөр байдаг аж. Үүнд:

  • Чихрийн шижин өвчинтэй
  • Тамхи татдаг
  • Холестеролын хэмжээ их
  • Цусны даралттай
  • Илүүдэл жинтэй
  • Гүрээний судасны мэс ажилбарт орж байсан

Цус харвалт болохгүйн тулд дараах зөвлөгөөг амьдралдаа дагаж мөрдөөрэй. Үүнд:

  • Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх
  • Эрүүл, зөв хооллох
  • Архи уухаа болих
  • Загасны тос, сармис, витамин Е, ногоон цай зэрэг амин дэмээр баялаг хоол хүнсийг хэрэглэх

Ямар ч нөхцөлд та эрүүл мэнддээ анхаарал хандуулж, мэргэжлийн эмчид үзүүлэх хэрэгтэйг бүү мартаарай.

Тэр тусмаа дээр дурдсан шинж тэмдгүүд илрэх үед тоолгүй өнгөрч болохгүй юм шүү.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!