Амьдрал
Туулах чадвар болон даац сайжруулахын тулд автомашиныг өндөрлөх шаардлагатай ч түүнийг дагасан хор хохирлыг мэдэх хэрэгтэй
Жолооч нар өндөрлөгөө хийхдээ өндөр пүрш, амортизатор тавих, пүршийг нь сонгохдоо даацын пүрш тавих нь олонтаа. Ингэснээр машинд ямар асуудал үүсэх боломжтой вэ?
- Хэт өндөр амортизатор тавиад пүршээр нь өндөрлөхөд тэнцүүлэгч их чангаалттай явдаг болдог. Өөрөөр хэлбэл жийлттэй явдаг гэсэн үг.
- Ингэхээр амортизаторын доод талын втулк амархан тасардаг. Мөн хэвтээ тэнцүүлэгч резин амархан тасардаг болдог.
- Суудлын машины хувьд хэт даацын пүрш хийснээс болж хойд пүршний суурь гагнаасаараа тасардаг.
- Өндөрлөгөө хийсэн машины тэнхлэг тохиргоо бүрэн хийгддэггүй.
- Үүнээс болж дугуй жигд бус элэгдэх, руль булаана.
- Тэнхлэг тохиргоонд олон дахин орсон ч тохируулагдахгүй байх шинж тэмдгээр илэрч болно.
- Автомашины тэнцвэр муудаж хурдлах тусам илүү аюултай болж ирдэг.
- Хүндийн төв өөрчлөгдсөн учир хурдлах тусам тогтворгүй болж аюулд өртөмтгий болдог.
Гэхдээ Монголын нөхцөлд сидан төрлийн автомашинууд хамгийн аюулгүй өндөрлөгөөг хийлгэж ашиглах нь зохимжтой байдаг.