Эрүүл мэнд

Нурууны чангарлыг цэгэн бариагаар хэрхэн суллаж өгөх вэ?

Эхлээд эмчлүүлэгчийнхээ биеийн онцлогийг шалгаж, аль хэсгийн булчин чангаралттай байгааг нь үзээд суллаж өгнө. Чангаралтаас болоод аарцагны гажилт их явагддаг. Маш хор уршигтай зүйл.

Тэгшхэн байх ёстой багана нуруу амьдралын буруу хэвшлээс болоод S хэлбэрээр гаждаг. Гажихаараа дээр доор, хөл урт богино болдог. Тэр гажсан хэсэгт нь мэдрэл даралт үүсдэг.

Түүнээс урьдчилан сэргийлэх, засах зорилгоор цэгэн бариа, даран нухалтыг хийдэг юм. Мэдрэлийн судлуудыг дагуулан дээрээс доош чиглэлтэй хийж байгаа цэгэн бариа нь мэдрэлийг сэргээж, булчинг суллаж, цусны гүйдлийг чөлөөтэй явуулж өгдөгөөрөө ач холбогдолтой.

Аарцагны гажилт нь тухайн хүнээс өөрөөс нь шалтгаална. Хөлөө байнга ачиж суудаг ч юмуу, зөөлөн буйдан дээр тааваараа хамаагүй суух зэрэг нь аарцагны гажилтанд нөлөөлдөг.

Багана нурууны сэртэнгүүд нь өөр өөрийн градус хэмтэй байдаг. Түүнийх нь дагуу блокыг гаргаагүйгээс тухайн хүнд өвдөлт өгнө. Янз бүрийн байдлаар мэдрэл судас тасарч болно, эсвэл шохойжсон байвал бүр хугарч цуурна.

Хүзүүний сэртэн 30 градусын хэмтэй байдаг болохоор тэр дагуу тонгойлгож хийнэ. Сээр нурууг 90 градусын хэмээр дээшээ татаж, нуруунаас доош ахар сүүл хүртэл 75 градусын хэмээр татаж өгнө гэх мэт.

Гэрийн нөхцөлд, энэ эзэмшээгүй хүн хийж болохгүй. Судас мэдрэлийг нь таслах, эсвэл бүр хугалаад хаячих ч тохиолдол байж болно. Мэргэжлийн хүнээр л гаргуулах хэрэгтэй. Гэхдээ өөрөө сайн дадаагүй эмч хүн хийх юм бол бас аюул учирна.

Наана нь булчинг нь суллаж өгөх хэрэгтэй. Рентген зураг байвал сайн харах гэх мэтээр эсрэг заалтаа сайн харж тооцох ёстой байдаг.

Хүнд өөрт нь тэг гэж байдаг. Тэр тэгийг тэгш хэмтэй байлгана, хурсан шар усыг тараана гээд блок гаргасны ач холбогдол их бий.

Эх сурвалж: УЛАМЖЛАЛТ АНАГААХ УХААН СОНИН

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!