Эрүүл мэнд

Үүнийг тоолгүй өнгөрч хэрхэвч болохгүй: элэгний хорт хавдрын үед илрэх 10 шинж тэмдэг

Элэгний хорт хавдар гэж юу вэ? Элэг бол бие организм дахь хамгийн чухал эрхтэн бөгөөд хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг. Хоол хүнснээс шим тэжээлийг нь ялгаж цус руу шүүнэ. Мөн бие организмыг цэвэрлэнэ: бие дэх хэрэггүй, хортой бодисыг гадагшлуулна. Ийм учир элгийг хэрхэн өвчлүүлэхгүй байх болон хорт хавдар үүсгэх эсийг томруулахгүй байх талаар мэдэж байх нь чухал юм.

Элгэнд хорт хавдар бий болдог. Хамгийн түгээмэл тохиолддог төрөл бол элэгний эсийн хавдар бөгөөд энэ нь элэгний эсүүдэд нөлөөлдөг байна. Мөн бусад элэгний хорт хавдрууд ч бас бий. Гэхдээ бүх хорт хавдрууд элгэнд үүснэ гэж ойлгож болохгүй. Хорт хавдар биеийн бусад хэсэгт үүсэж, дараа нь элгэнд нөлөөлж болно. Энэ бол метератик хорт хавдар юм. Өөрөөр хэлбэл хавдрын тархалт элгэнд нөлөөлнө гэсэн үг.

Юунаас болж хорт хавдар үүсдэг вэ?

Ихэвчлэн элэгний архаг өвчин буюу элэгний хатуурлаас болдог. Элэгний хатуурал согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ, гепатит B олон C вирусээс болж үүсдэг. Калифорнийн Их сургуулийн хийсэн судалгаагаар триклозан элэгний фиброзд нөлөөлж хорт хавдрыг үүсгэдэг байна. Хэдий тийм боловч үүнийг 100% батлахын тулд дахиад хэд хэдэн судалгаа хийх хэрэгтэй байгаа ажээ. Эмчилгээ хавдрын тархалт биеэр хэр зэрэг тархсанаас ихээхэн хамаарна.

Элэгний хорт хавдрын шинж тэмдэг

Ерөнхийдөө элэгний хорт хавдрын эхэн үед дараах шинж тэмдгүүд илэрнэ.

Ямар ч шалтгаангүйгээр жин хасах, Хоолны дуршил буурах, Хэвлийгээр өвдөх, Хэвлийгээр хавагнах, Толгой эргэх болон бөөлжис хүрэх, Ядарч сульдах, Шарлах – нүдний цагаан хэсэг болон арьс шар өнгөтэй болно, Өтгөн цагаан өнгөтэй гарна, Загатнана, Хөл хавагнана

Элэгний хорт хавдар үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс

Дараах хүчин зүйлс элэгний хорт хавдар үүсэхэд нөлөөлнө: Элэгний архаг өвчин Цирроз – элгэнд өвчний ул мөрийг үлдээх бөгөөд улмаар хорт хавдар болж хувирдаг Хемохроматози болон Уилсоны өвчин Чихрийн шижин Элэг өөхлөх Согтууруулах ундааны зохисгүй хэрэглээ Элэгний хорт хавдраас хэрхэн сэргийлэх вэ? Цирроз бол элэгний хорт хавдар үүсгэгч хамгийн том хүчин зүйл юм. Иймд цирроз болохоос урьдчилан сэргийлэх нь элэгний хорт хавдар болохоос таны биеийг хамгаална. Иймээс та 6 сар тутамд нэг удаа элгээ эмчид оношлуулж, элэгний цирроз болсон эсэхээ шалгуулж байх нь чухал юм.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!