Гэр ахуй

Хувцасны шошгон дээр байгаа тэмдэглэгээ, зааварчилгааг ойлгох

Хувцасны чанар эдэлгээнээс бус угаалтаас шалтгаалдаг, учир нь бид бүхэн тухайн хувцсыг ямар усанд, хэрхэн угаах талаар мэдээлэл муутай, дээр нь өнгө нийцэхгүй будаг гардаг хувцастай хольж угааснаас голдуу шалтгаалдаг.

Тиймээс хувцасны шошгон дээр байгаа тэмдэглэгээ, зааварчилгааг сайн харж, түүний дагуу хувцасыг цэвэрлэх, угаах шаардлагатай байдаг.

Угаалгын горим

  • Эхний 4 зурган дээрх тэмдэглэгээ нь тухайн хувцсыг хүйтэн усаар маш болгоомжтой угаах хэрэгтэйг сануулдаг байна.
  • Харин хэрээсэлсэн бол угааж болохгүй, гараа дүрсэн байвал тэрхүү хувцсыг гараар угаах хэрэгтэй, 30 хэмийг дүрсэлсэн бол ноосон эдлэл гэсэн үг юм.

Хатаах горим

  • Дөрвөлжин дотор дугуй дүрс байх нь тухайн хувцсыг автомат хатаагчинд хатаана гэсэн үг.
  • Харин түүнийгээ хэрээсэлсэн бол хатааж болохгүй, дундаа нэг цэгтэй бол бага хэмд хатаах учиртай аж.
  • Харин хоёр цэгтэй бол халуун хэмд хатаана.
  • Дугтуй маягийн дүрс нь хувцсыг сэгсэрсний дараа босоогоор хатаана.
  • Дөрвөлжин дотор босоо 3 зураастай бол сэгсрэхгүйгээр хатаана гэсэн утгатай.

Тэмдэглэгээ

Дугуй дүрс нь зөвхөн хуурай цэвэрлэгээ, харин хэрээсэлсэн бол хими цэвэрлэгээнд өгч болохгүй.

  • А дүрс нь дурын угаалгын бодис ашиглаж болно.
  • Харин Р болон F доогуураа зураастай дүрс нь зөвхөн хими цэвэрлэгээг илэрхийлдэг ажээ.

Цайруулах таних тэмдэг

  • Гурвалжин тэмдэглэгээ нь шингэн цайруулагч ашиглаж болно.
  • Хэрээсэлсэн бол шингэн цайруулагч ашиглаж болохгүй.
  • cl тэмдэглэгээ нь хлор агуулсан цайруулагч ашиглаж болно. Зөвхөн хүйтэн усаар угаана.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!