Хоолны жор

Амтат зраз хийх жор

Орц:

– Хоёр хүний порц

– Машиндсан мах – хагас кг

– Өндөг – 6 ширхэг

– Ургамлын тос – 0.5 литр

– Бүрмэл юмуу хатаасан талхны үйрмэг

– Сонгино, давс, бусад амтлагч

Хийх арга:

Эхлээд өндгөө 15 минут чанаад, хүйтэн усанд сойно. Энэ хооронд сонгиноо хэрчээд, махтайгаа холино. Махандаа давс, амтлагчаа хийгээд сайтар базаарай. Чанасан өндгөө хальсална. Хүнсний скоч дэлгээд түүн дээрээ махаа нимгэн тавиад арилгасан өндгөө голд нь тавиад бөөрөнхийлнө.

Бөөрөнхийлсөн махаа нэг ширхэг хольсон өндгөнд дүрээд, бүрэгчээрээ бүрээд тосонд шарна. Шаргал өнгөтэй болтол нь эргүүлж шараарай. Дараа нь 180-200 градуст халаасан шарах шүүгээнд 20 минут шарах хэрэгтэй. Ингээд л таны хоол бэлэн боллоо.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!