Эрүүл мэнд

Өвдөгний өвчнийг эдгээхэд туслах 6 хоол хүнс

Сүүлийн үед маш олон хүмүүс өвдөг болон үе мөчний өвчтэй болоод байгаа билээ. Дан ганц настай хүмүүс гэлтгүй байнгын суугаа болон чийгтэй газар ажил эрхэлдэг залуу хүмүүс ч өвдөгний өвчтэй болох тохиолдол их байгаа. Тэгвэл тэрхүү өвчнөөс урьдчилан сэргийлэх буюу эдгэрэлтэд нь тустай 6-н хүнсний бүтээгдэхүүний талаар танд хүргэж байна.

Цагаан гаа

Цагаан гаа бол мөн л идэж бас жин тавьж хэрэглэж болдог хоолны нэг юм. Цагаан гаа дахь идэвхитэй бодисыг гинжерол гэдэг бөгөөд энэ нь үрэвслийн эсрэг хүчтэй бодис аж. Үнэндээ үе мөчний өвчтэй хүмүүст судалгаагаар цагаан гаа эмийн дэглэмд нэмж оруулснаар өвдөлт намдаах чадвар нь дан эм хэрэглэснээс илүү үр дүнтэй болохыг тогтоожээ. Та хоол хийхдээ эсвэл цайндаа цагаан гааг хэрэглэж болох юм. Мөн урьдчилан бэлтгэсэн цагаан гааны тосыг хавдсан өвдөг дээрээ шууд түрхэх нь гайхалтай үр дүнг үзүүлдэг байна.

Бүхэл үр тариа

Бүхэл үр тариа идэх нь өвдөгний өвчинг анагаахад тусладаг ба ялангуяа дасгал хөдөлгөөнтэй хавсарсан тохиолдолд үрэвслийг бууруулах чадвар нь илүү байдаг байна. Хэрвээ та өвчнөөсөө салахыг хүсэж байгаа бол аль болох цайруулсан гурилтай бүтээгдэхүүн болох цагаан талх гэх мэтээс татгалзах хэрэгтэй. Түүний оронд бор будаа, хивэг, шар будаа, бүтэн үр тарианы гурилаар хийсэн талх зэргийг хэрэглэхийг хичээгээрэй.

Лууван

Өвдөгний өвчнийг намдаахын тулд лууван идэх нь үнэндээ Хятад уламжлалт эмчилгээний юм. Улбар шар өнгийн ногоо нь бета-каротин ба А аминдэмээр баялаг тул үрэвслийн эсрэг хүчтэй үйлчилгээ үзүүлдэг байна. Тиймээс өвдөгний үрэвслийг нам дарах боломжтой ажээ. Лууванг чанаж идвэл илүү үр дүнтэй байдаг. Хэрэв та чанасан лууваныг үзэн яддаг бол түүхийгээр нь идсэн ч гэмгүй юм. Гэхдээ аль болох хоёулангаар нь хэрэглэж байвал сайн ажээ.

Алимны цуу

Алимны цууг дан зууш бэлтгэхдээ ашиглахаас гадна аливаа үрэвсэлт өвчний үед ч хэрэглэж болдог байна. Алимны цууг аливаа өвчний үед хэрэглэхдээ уух эсвэл шууд жин тавьж хэрэглэдэг ажээ. Мөн алимны цууг өвдгөн дээрээ тавьснаар өвдөгний үенд хуримтлагдсан хорыг гадагшлуулах буюу задалж өгдөг байна

Турмерик

Хэрвээ та Карри идэх дуртай бол үнэхээр сайн хэрэг болсон байна. Учир нь Каррид Турмерик агуулагддаг бөгөөд турмерик нь үрэвсэл дарах, өвчин намдаах үйлчилгээтэй ажээ. Тиймээс түүнийг энэтхэгийн уламжлалт эмчилгээнд олон жилийн турш ашиглаж байгаа юм. Та карриг өдөр тутамдаа хэрэглэсэнээр таны өвчин намдах ба танд бараг л үе мөч өдөх үед уудаг Ибупрофен ууснаас ялгаагүй үйлчилгээ үзүүлнэ гэсэн үг. Мөн байгалийн гаралтай болохоор илүү сайн шүү дээ.

Хушга

Хушга нь омега-3 тосны хүчил ба антиоксидант агуулдаг самарны тоонд ордог тул өвдөгний өвдөлтийг намдаахад хамгийн тохиромжтой хүнсний нэг юм. Түүнчлэн зарим судалгаагаар хушга тогтмол идэх нь ханасан тосыг багасгадаг тул жингээ хасахад тустай гэдэг нь тогтоогдсон байдаг байна.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!