Сэтгэл зүй

Ганцаардлаас айх ёсгүйг ойлгуулсан 25 хүчирхэг ишлэл

1. Шонда Раймс: “Хүмүүс анзаарсан, үгүйг хэлж мэдэхгүй юм. Гэхдээ би ганц л зүйлийн тухай бичсээр ирсэн нь ганцаараа байх тухай. Ганцаар байхаас айх айдас, ганцаараа байхгүй гэсэн хүслээсээ болж бид өөр хүнийг хайдаг, хэн нэгэнтэй байхдаа сайхныг мэдэрдэг, бас биднийг ганцааранг нь орхихгүй байхыг ятгадаг. Чи ганцаараа биш гэдгийг ойлгуулах хэрэгтэй. Чи ганцаараа биш. Хэн ч ганцаараа байх ёсгүй. Тийм ч учраас би бичдэг.”

2. Минди Калин: “Хориод насандаа би ганцаараа байхаас үхтэлээ айдаг байсан. Би мэргэжил дээрээ илүү их амжилт үзүүлэх тусам, илүү сэтгэл хангалуун ажиллах тусам тэр тухайд санаа зовох минь багасаж байсан. Надад мэргэжлийн итгэл үнэмшил их байсан юм. Хэн нэгэн залууд дурлах үед, гэрлэхийг хүсэж эхлэхдээ би өөрийгөө мэргэжлийн тал дээр аз жаргалгүй болж эхлэж байгаагаа мэдэрч байсан. Тэгээд би хааяа гэр бүл ч сайхан даа гэж бодно. Үерхэл, харилцаа биш зөвхөн гэр бүл. Учир нь би 35 настай. Гэхдээ би өөрийгөө ганцаараа байхдаа илүү таатай, тухтай байдаг гэдгээ ухаарсан юм. Хэрвээ би буруу харилцаанд орвол одоо мэдэрдэг тэр бие даасан байдлаа алдаж, улам дордох мэт санагддаг.”

3. Ребекка Трэйстер: “Би засгийн газрыг эмэгтэйчүүдийг нөхрийгөө мөнгө олох мэтээр боддог, бас хүүхдүүдээ сургуулиас нь өдөр бүр авч, гэртээ л байж байдаг мэтээр хараасай гэж хүсдэггүй. Ганц бие эмэгтэйчүүд бусад эрэгтэйчүүдийн нэгэн адил эдийн засгийн тусламж хүртэх эрхтэй. Татварын хөнгөлөлтүүд, сайжруулсан орон сууцны бодлого, илүү их халамж, цалинтай амралт гэх мэт.”

4. Сюзан Кэйн: “Би гэр бүлийнхэн, ойр дотны найзуудгүйгээр амьдарч чадахгүй. Гэвч бас нэгэн зэрэг ганцаардлыг эрдэг. Надад хэдэн цагийн турш ганцаар байх боломжийг олгодог ажилдаа ч би дуртай. Бас би маш олон давуу талуудыг олж авч чадсан. Ярихынхаа өмнө бодох, хэрэгтэй үед дуугаа хураах, зөрчилд орохгүй байх, амархан төвлөрөх гэх мэт. Би хэзээ ч уйдахааргүй маш хүчтэй, сонирхолтой дотоод ертөнц, амьдралтай хүн. Миний эргэн тойронд юу ч болж байлаа гэсэн би дотроо хадгалж, өөрөөрөө байж чадна гэдгээ мэддэг.”

5. Сюзан Сарандон: “Ганцаараа байна гэдэг нь маш олон өөр төрлийн мэдрэмжийг өөртөө агуулсан зүйл. Эмзэглэмээр бас сэтгэл хөдөлмөөр. Миний хувьд маш ойлгомжтой байдаг ганц зүйл бол бид өөрсдийн амьдралаа, харилцаагаа, ер нь бүх зүйлийг амьд зүйл мэтээр хүлээн авах ёстой. Энэ бүхэн зогсоо зайгүй хөдөлж, өөрчлөгдөж, өсөн дэвшиж байдаг. Би урт хугацааны харилцаа үргэлж яригдаж, үнэлэгдэж байх ёстой гэж боддог.”

6. Стиви Никс: “Ихэнхи эмэгтэйчүүд над шиг байвал тийм ч баяртай байхгүй л байх. Хүмүүс намайг ганцаараа гэж ярьдаг. Гэхдээ би ганцаардлыг мэдэрдэггүй. Би бүх зүйлийн тухайд хөөрч, сэтгэл догдлон байдаг. Би ганцаараа хөгширмөөргүй байна гэж ярьдаг хүмүүсийг би мэднэ. Гэхдээ би энэ бүхэн намайг айлгадаггүй гэдгийг тэдэнд хэлдэг. Учир нь би хэзээ ч ганцаараа байхгүй. Би үргэлж хүмүүсээр хүрээлүүлэх болно. Манай үеийнхэн нөхөртэй байх, харилцаанд байхыг чухалчилж, хэрэв тийм биш бол янзтай нэгэн биш мэтээр ойлгодог болсон. Чиний нөхөргүй, найз залуугүй гэдэг нь тэдний хувьд ярих зүйл болж, яагаад тийм байгаа тухай чинь олон олон таамгуудыг урсгаж гардаг. Гэхдээ өөрөө өөртөө санаа тавьж амьдрах нь миний ээжийн надад сургасан зүйл юм. Тэр үргэлж л надад хэрхэн биеэ дааж амьдрах тухай сургах болно гэж хэлдэг байсан.”

7. Кэрри Браунштайн: “Ганцаараа байх нь өөрөө өөрийнхөө оюун бодлуудыг мэдэхэд тустай. Энэ нь чамайг илүү сайн, илүү боловсорсон хүн болоход туслах болно. Бусдын тусламжгүйгээр өөртөө итгэх итгэл, туршлагыг олж авах боломж. Заавал ганцаардаж байгаа, тусгаарлагдсан гэсэн үг биш, зүгээр л энэ бол туршлага, ололтын шинэ арга.”

8. Кэтрин Хэпберн: “Би эмэгтэй хүний амьдралаар амьдраагүй. Харин би эр хүний амьдралаар амьдарсан юм. Би хамгийн ихээр хүсэж байсан зүйлээ хийж, өөрөө өөрийгөө тэтгэх хангалттай мөнгө олж чадсан. Бас би ганцаараа байхаас хэзээ ч айхгүй.”

9. Челси Хандлер: “Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн аль алинд нь ганцаараа байх нь зүгээр ч нэг сайн зүйл юм биш. Харин ганцаараа байх нь гайхалтай, бас алдар нэр хүндэд хүрэх зам юм. Дараагийн удаа та ганц бие эмэгтэйтэй таарвал нөхөр нь хаана байгааг асуух бус нэр хүнд, амжилтын оргилд хэрхэн хуруундаа хуримын бөгжгүйгээр ганцаараа хүрч байгаад нь баяр хүргэж, өөрийгөө авч явж байгааг нь хүндлээрэй. Хэрэв ганц бие, бас өөрсдийн биеэ даасан итгэл үнэмшил гэх зүйл байгаагүй бол Хатан хаан Элизабет, Жэйн Остин, Харпер Ли, Дайан Китон, Грета Гарбо гэх мэт эмэгтэйчүүдийн байхгүй байх байсан. Хэрэв гамшиг, аймшгийн эсрэг ганцаараа сөрөн зогсож чадаж байвал энэ л бахархах зүйл юм.”

10. Френ Лейбовиц: “Бүлэглэж ангилсан ертөнц маань хамгийн чухал хоёр хамгийн хэрэгцээ, хүсэл болох тамхи татах болон өшөө авалт зохиох хоёроос минь шууд үүдэлтэй боловч энэ талаар огтхон ч энэрч боддоггүй, сонирхдоггүй маань үндсэндээ ганцаараа байх л гэсэн зорилготой. Мэдээж заримдаа ганц хоёр найз мань ирж хамтдаа тамхилан, хамтрахад бэлэн нэгний дэргэд өшөө авалтын цөөн хэдэн санаа толгойд орж ирдэг ч гэлээ, ингэж уулзах нь огтоос шаардлагагүй.”

11. Леандра Медин: “Би ганцаараа үлдэхдээ өөрөөрөө байх, өөрийн мэдрэмжүүдээ ойлгож, ухаарах боломж олддог. Энэ яг л өөрийгөө дахин хайрлаж эхлэх боломж олгох шиг санагддаг. Энэ бол маш онцгой цаг мөч, мэдрэмж юм. Би ихэнх эмэгтэйчүүдийг ганцаараа байхаас айдаг гэж боддог. Гэхдээ тэд тав тухгүй байхаас л хамгийн их айдаг. Тэр тав тухгүй мэдрэмжтэй нүүр тулж, засч залруулах нь хамгийн чухал.”

12. Дайан Китон: “Би залуу байхдаа хамт байж, үхэн үхтлээ дэргэд нь байх нэгнийг олвол л сайхан амьдарна гэж итгэдэг байсан. Гэхдээ би гэрлээгүй. Тэгээд ч энэ миний амьдралыг илүү онцгүй, дор болгоно гэж бодохгүй байна. Тэр хуучны домог бол зүгээр л хог шүү дээ.”

13. Женнифер Лоуренс: “Ганцаараа байх нь гунигтай зүйл огтхон ч биш. Би хэн нэгэн хүнтэй харилцаанд байхгүй байлаа гээд энэ нь дутагдал биш. Надад дүүргэх ёстой хоосон нүх байгаа гэж бодогддоггүй. Учир нь миний аав л тэнд байдаг.”

14. Констанс Ву: “Би өөрөө өөрийгөө алдаж байснаас, өөрт байгаа бүх эд зүйлээ алдсан нь дээр. Учир нь би өмнө нь ингэж байсан. Бас энэ маш муухай байсан. Би тийм ч сайхан гэр бүлийн амьдралтай хүн биш. Би ганцаараа байх үеүдэд ганцаараа л байсан. Надад залгах хэн ч байхгүй, тиймээс ч би өөрөө өөрөөсөө л утга учир, зорилгыг гаргаж ирэн, бий болгосон. Ийм ч учраас би бусад зүйлсүүдэд анхаардаггүй. Би юу ч алдаж болохгүй. Учир нь би өөрт байгаа зүйлсээрээ л өөрийгөө бүтээдэг.”

15. Шерил Стрэйд: “Ганцаардал гэдэг нь хэдий бодитоор оршин байдаггүй ч гэсэн яг л дотор нь ороод ямагт өөрийн үнэн төрхөөрөө байж болдог нэг өрөө шиг л санагддаг байлаа.”

16. Рашида Жонс: “Би тэр чигтээ гүнжийн төсөөллөөр дүүрэн байлаа. Цагаан морьтой нэгэн ирж намайг аврах гэх мэт. Би яг юунаас аврагдахыг хүсээ юм бол? Миний амьдрал гайхалтай! Үргэлж л энэ зам надад амжилтанд хүрэх зам шиг, эмэгтэй хүний мэдрэх зүйл шиг санагддаг. Би хэдий гэрлэж, хүүхэдтэй болоогүй ч аз жаргалтай. Өөрийнхөө жинхэнэ байх ёстой газрыг олж, түүнийгээ мэдэрч таашаал авахын тулд надад маш их хугацаа хэрэгтэй болж билээ. Гэхдээ би тэр л байдлаараа өөрийгөө азгүй нэгэн биш мэтээр мэдэрдэг.”

17. Жюли Дэлпи: “Маш олон эмэгтэйчүүд ганцаараа байхаас айдаг учир өөрсдийгөө романтик харилцаа руу түлхдэг. Тэгээд л буулт хийж, өөрсдийн гэсэн онцгой зүйлийг гээж эхэлдэг. Би ийм зүйл хийхгүй.”

18. Жоан Ривэрс: “Би биеэ даасан амьдралтай. Би аялалд яваад ирэхэд залгах хүнгүй байдаг үед дургүй. Бас хамтдаа юу ч хийхгүй өнгөрүүлж болох ням гаригийг үгүйлдэг. Гэхдээ л би өөрийн эрх чөлөөндөө хайртай.”

19. Одри Хэпберн: “Би ихэнх хугацаанд ганцаараа байдаг байлаа. Би хагассайны шөнөөс даваа гарагийн өглөө хүртэл байрандаа ганцаараа байхдаа аз жаргалтай байдаг. Учир нь би тэгж л өөрийгөө нөхөж, эрч хүч авдаг байв.”

20. Йоко Оно: “Өдрийн хамгийн сэтгэл татам үе бол ганцаараа байх мөчүүд. Хүн бүхэн явж, хүү минь унтах үед би цонхоор харагдах шөнийн гэрлүүдийг аждаг. Би анир чимээгүйд татагддаг. Ганцаараа байх нь зүгээр гэдгийг би тэгж л мэддэг болсон юм.”

21. Жэйн Фонда: “Найз маань надад өөрийгөө хүмүүстэй цуг гардаггүй, хэт зожиг болж байна гэж хэлсэн. Харин би түүнд өөрийг нь ойлгож байгаагаа, би ч гэсэн өөрөө зарим талаараа тийм гэдгийг хэлсэн. Би хэтэрхий их цагийг ганцаараа өнгөрөөж, түүнийгээ ч үнэлэн, таашаадаг. Би ганцаараа байхдаа бодож, уншиж, бясалгадаг. Энэ л би. Би маш их уншдаг. Бас бясалгал хийдэг. Би ганцаар байх дуртай. Энэ бол ганцаардлаас тэс ондоо зүйл. Би үргэлж сэтгэл хөдлөлд автаж, хөөрч явдаггүй. Миний хөтөлдөг блог үүний л тухай юм. Би зүгээр л байгаа зүйлийг байгаагаар нь хардаг. Нэг талаараа би ч бас ганцаараа байх дуртай, зожиг нэгэн.”

22. Гэртруд Стэйн: “Эцсийн эцэст хүн төрөлхтөн бид ийм л хүмүүс шүү дээ. Ганцаараа байхдаа бусадтай байхыг хүсдэг. Харин бусадтай цуг байхдаа ганцаараа байхыг хүсдэг.”

23. Грэйс Жонс: “Би ганцаараа байх дуртай. Дан ганц айж байгаагаасаа болоод биш би зүгээр л ганцаараа байх дуртай учир тэр болгон хүмүүстэй харилцаж, үерхдэггүй. Би өөрөө өөртөө дуртай. Би бол өөрөө өөрийгөө хөгжөөн баясгаж чадах хамгийн шилдэг зүйл. Түлхүүр нь юу вэ гэвэл, зүгээр л өөрөө өөртэйгөө нөхөрлөх. Хүүхдүүд төсөөллийн найзтай болдог шүү дээ. Хэрэв би тэгэх ёстой бол, тэгэх л болно. Тэд намайг галзуу гэх байх, гэхдээ л би аз жаргалтай байх болно. Заримдаа аз жаргалыг ганцаараа хайж олсон нь дээр байдаг.”

24. Долли Партон: “Ганцаараа дуугаа бичиж байх үед миний хэмнэл бол ердөө миний хумснууд л байдаг. Нэг өдөр би, бас тэгээд миний хумс байхад л би бүтэн цомог бичиж чадах байх.”

25. Ширли Маклэйн: Бидний бүтээж чадах хамгийн гайхалтай харилцаа бол өөрөө өөртэйгөө бий болгох харилцаа юм.

 

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!