Эрүүл мэнд

Овьёосны тусламжтайгаар арьсаа тольгор болгож, хүссэн жиндээ хүртлээ турах боломжтой

Овьёосны тусламжтайгаар арьсаа тольгор болгоод зогсохгүй, хүссэн жиндээ хүртлээ турж эрүүл мэндээ хамгаалж болно. Ямар ч нөхцөлд овьёосыг өлөөний цайндаа хэрэглэх нь нэн тохиромжтой ба гайхалтай ач тустай. Ширхэглэг болон бусад витамин, эрдэс бодисуудаар баялаг.

               Арьсыг гоё болгоно

Овьёос идэх нь арьсыг тайвшруулж, амраахад тусалдаг. Цочрол болон үрэвслийг намдаана. Яагаад гэвэл овьёос арьсны pH хэмжээг тогтворжуулдаг байна. Түүнчлэн, овьёостой ваннд орох нь арьс загатнах болон цочрох шинж тэмдгийг хэвийн болгоно. Арьсыг зөөлхөн болгож, чийгшүүлэх бөгөөд гадны нөлөөнөөс болж, цочрохоос сэргийлнэ.

              Бодисын солилцоог сайжруулна

Өглөөний цайндаа тогтмол овьёос идэх нь бодисын солилцоог сайжруулна. Овьёосны найрлагад маш их хэмжээний уусдаг ширхэглэгүүд агуулагддаг – эдгээр нь гел болж хоол боловсруулах системд нэвтэрдэг бөгөөд ингэснээр удаан хугацаанд цатгалан мэдрэмжийг авч чаддаг байна.

              Чихрийн шижин өвчин тусах эрсдэлийг бууруулна

Уусдаг ширхэглэг удаан хугацаанд цатгалан мэдрэмжийг төрүүлэх учраас цусан дахь глюкозыг хяналтанд байлгахад тусална.

Чихрийн шижин өвчин тусах эрсдэлийг бууруулаад зогсохгүй, цусны даралтыг бууруулах, хэд хэдэн төрлийн хорт хавдар тусахаас сэргийлэх, зүрхний өвчнөөр өвчлөх магадлалыг багасгах ач тустай.

Овьёосны жор

Хэрэв та овьёосны олон ач тусыг өөрийн биеэр мэдрэхийг хүсэж байвал, та Геркулес гэх нэртэй овьёосыг худалдаж авч хэрэглээрэй. Энэ нь бусад төрлийн овьёоснуудыг бодоход илүү витамин болон эрдэс бодисоор баялаг юм.

Орц:

  • 1 аяга Геркулес овьёос
  • 2 аяга ус
  • 1 хоолны халбага чихэрлэг өвс (Стевия)
  • 2 хоолны халбага органик зөгийн бал
  • 1 цайны халбага шанцай

 

 

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!