Амьдрал

Туулах чадвар болон даац сайжруулахын тулд автомашиныг өндөрлөх шаардлагатай ч түүнийг дагасан хор хохирлыг мэдэх хэрэгтэй

Жолооч нар өндөрлөгөө хийхдээ өндөр пүрш, амортизатор тавих, пүршийг нь сонгохдоо даацын пүрш тавих нь олонтаа. Ингэснээр машинд ямар асуудал үүсэх боломжтой вэ?

  • Хэт өндөр амортизатор тавиад пүршээр нь өндөрлөхөд тэнцүүлэгч их чангаалттай явдаг болдог. Өөрөөр хэлбэл жийлттэй явдаг гэсэн үг.
  • Ингэхээр амортизаторын доод талын втулк амархан тасардаг. Мөн хэвтээ тэнцүүлэгч резин амархан тасардаг болдог.

  • Суудлын машины хувьд хэт даацын пүрш хийснээс болж хойд пүршний суурь гагнаасаараа тасардаг.
  • Өндөрлөгөө хийсэн машины тэнхлэг тохиргоо бүрэн хийгддэггүй.
  • Үүнээс болж дугуй жигд бус элэгдэх, руль булаана.
  • Тэнхлэг тохиргоонд олон дахин орсон ч тохируулагдахгүй байх шинж тэмдгээр илэрч болно.
  • Автомашины тэнцвэр муудаж хурдлах тусам илүү аюултай болж ирдэг.
  • Хүндийн төв өөрчлөгдсөн учир хурдлах тусам тогтворгүй болж аюулд өртөмтгий болдог.

Гэхдээ Монголын нөхцөлд сидан төрлийн автомашинууд хамгийн аюулгүй өндөрлөгөөг хийлгэж ашиглах нь зохимжтой байдаг.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!