Сонин хачин

Буянаа гөвдөг учир хийж болохгүй үйлүүд

Буянаа гөвдөг учир хийж болохгvй vйлүүд

  • Аягаа хөмөрч тавьдаггүй
  • Араг сандайлж суудаггүй
  • Алга хоосон ташдаггүй
  • Амьтан тамалж зовоодоггүй
  • Авдар сав онгорхой хаядаггүй
  • Арцны галыг үлээж унтраадаггүй
  • Архадын ёроол хоосолдоггүй
  • Аянчин гийчинг aд үздэггүй
  • Босгон дээр суудаггүй
  • Болсон идээнээс өнгөрдөггүй
  • Багана хоорондуур гардаггүй
  • Бүс малгайгаа сольдоггүй
  • Бурхан шүтээн рүү хөл жийдэггүй
  • Бypyy гараар хvнд юм өгдөггүй
  • Буцааж тус нэхдэггүй
  • Буйран дээрээ гишгэдэггүй
  • Буурлын минь ёс жаяг ийм
  • Дааганд ам гардаггүй
  • Даланд шүд хүргэдэггүй
  • Даарсан ч галд ээдэггүй
  • Давсгүй цай ууснаа хэлдэггүй
  • Малгай давхарлаж өмсдөггүй
  • Малиа тулж босдоггүй
  • Манцуй хээр хаядаггүй
  • Матаас хов зөөдөггүй
  • Манyyсын ёс жаяг ийм
  • Голд буртаг угаадаггүй
  • Галд хог шатаадаггүй
  • Гас мод хатгаж хаядаггүй
  • Гэрээ бypyy төгөөлдөггүй
  • Нохой зайдалж морддоггүй
  • Ном судар дэлгэж орхиддоггүй
  • Навч цэцэг тасдаггүй
  • Настны өмнүүр цахилдаггүй
  • Нутгийн минь ёс жаяг ийм
  • Саваа мод барьдаггүй
  • Салаагаараа юм өгдөггүй
  • Сар өдөр товлодоггүй
  • Санаснаа бүтсэнд тооцдоггүй
  • Сав хоосон буцаадаггүй
  • Сахиусаа газарт унагаддаггүй
  • Сэтэрхий зүү хадгалдаггүй
  • Сэтгэлийн минь ёс жаяг ийм
  • Хаалгаа алдалж зогсдоггүй
  • Хайч ангайлгаж тавьдаггүй
  • Хар ус хүн рүү цацдаггүй
  • Хангайн буянт чамладаггүй
  • Харанхуйд хэрүүл хийдэггүй
  • Халаасаа эргүүлж явдаггүй
  • Хавшиж эмхээ зуудаггүй
  • Хажуулдаж хэвтэж хоол иддэггүй
  • Хаадын минь ёс жаяг ийм
  • Хyтганы ир дээш нь харуулдаггүй
  • Хуувангийн бахуу тэвэрдэггүй
  • Хулхайн идээнээс амсдаггүй
  • Хуудуутай үгэнд итгэдэггүй
  • Холын хүнийг хоосон хонуулдаггүй
  • Ховын үгээр хоол хийдэггүй
  • Хүний өмнөөс үнс гаргадаггүй
  • Хүүхдийн зулай тэмтэрдэггүй
  • Хөгшдийн минь ёс жаяг ийм
  • Усанд цагаа оруулдаггүй
  • Улаа хүүхдэд үзүүлдэггүй
  • Уул овоонд хог хаядаггүй
  • Ульдаг нохой тэжээдэггүй
  • Усны эхэнд гэрээ барьдаггүй
  • Унаганы зэл дээгүүр алхдаггүй
  • Урт настай амьтан алдаггүй
  • Уpyyгаа харсан сав бэлэглэдэггүй
  • Угийн минь ёс жаяг ийм
  • Толгойгоо cалаавчилдаггүй
  • Толь бүтээлэггүй хонуулдаггүй
  • Тогоо шанага нийлүүлж хонуулдаггүй

 

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!