Амьдрал

Эцэг эхчүүд хүүхдэдээ эдгээр 6 өгүүлбэрийг хэзээ ч хэлж болохгүй. Учир нь

Ихэнх эцэг эхчүүд хүүхдэдээ хэлж буй үгээ барагтаа боддоггүй, хайхардаггүй. Магадгүй бидний эцэг эх хүүхэд байхдаа тэдгээр зүйлсийг сонсдог байсан болохоор эсвэл хэлэхэд ямар ч буруу зүйл байхгүй гэж боддог болхоор хэлдэг байх.

Ухаантай шүү

Ихэнх хүмүүс хүүхдээ магтаж, сайшаах хэрэгтэй гэж боддог. Гэвч үнэндээ магтаал нь хүүхдийг буруу занд сургадаг бөгөөд сайн дүн авахад нь бус хичээл зүтгэлийг нь үнэлж магтах нь зөв зүйтэй юм.

Магтаалын үр дүнд хүүхэд зорилго биелүүлэх урам зориггүй болж хойш суудаг. Мөн угаасаа чадварлаг юм чинь шаргуу хөдөлмөрлөж, амжилтад хүрч яах юм гэсэн бодол төрдөг байна.

Иймхэн зүйлд…

Насанд хүрсэн хүнд тийм ч том асуудал биш ч хүүхдийн хувьд өөр байж болно. Хүүхэд сэтгэл дундуур байх үед эцэг эх нь иймхэн зүйлд битгий уйл гэх мэт өгүүлбэр хэлэх үед хүүхэд өөрөөсөө ичиж эхэлдэг байна.

Би үргэлж математикт дургүй байсан

Хүүхэд эцэг эхийнхээ зан төлөв, үйлдэл гээд бүгдийг дуурайж байдаг. Харин ямар нэг хичээлийн талаар дургүй гэдгээ хэлэх үед тухайн хүүхэд үнэхээр авьяастай байсан ч адилхан дургүй болж эхэлдэг.

Сургууль дээрээ гоё байсан уу?

Уг асуултыг асуух үед гайхалтай байсан, хөгжилтэй байсан гэх мэт хариултыг эцэг эх хүлээж байдаг. Харин бодит байдал, хүлээлт хоёр таарахгүй үед хүүхэд худлаа ярьж өөрийгөө хааж байдаг.

Энэ их төлбөрийг яаж төлөх вэ?

Та хэзээ ч санхүүгийн асуудлаа хүүхдэдээ тулгаж болохгүй. Тэд уг зүйлийг ойлгохгүй, угаасаа тусалж ч чадахгүй. Харин оронд нь сэтгэл гутралд орж байдаг байна.

Тэгвэл эндээ үлд, би явлаа

Эцэг эх нь тоглоомын талбайгаас явмаар байх үед хүүхэд нь үргэлжлүүлэн тоглохыг хүсэж байдаг. Уг өгүүлбэр нь хүүхдэд өөртөө итгэлгүй байдлыг үүсгэдэг. Эдгээр хүүхдүүд насанд хүрээд илүү их алдаа гаргаж, стресст ордог байна.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!