Амьдрал

Таны амьдралын төөргийг илэрхийлэгч тоо хэд вэ?

Та амьдралын тоогоо мэдэх үү. Хэрвээ мэдэхгүй бол төвөггүй мэдэх боломжтой. Өөрийн төрсөн гараг, он, cap, өдрийн нийлбэрээр амьдралын тоогоо гаргаж зан төлөвөө мэдэж болох нь.

Ингэхийн тулд төрсөн он, cap, өдрийн тоонуудаа нэмнэ. Гарсан тоогоо мөн хооронд нь нэмж нэг оронтой тоо болгоорой. Учир нь зурхайд 1-9 хүртэлх тоонууд л ашиглагддаг.

Жишээлбэл: 1972 оны 12 дугаар сарын 31-нд төрсөн хүн байлаа гэж бодъё. 1972+12+31=1+9+7+2+1+2+3+1=26 Нэг оронтой тоо болгохын тулд 26=2+6=8 гаргана. Ингэхээр наймын тоо таны амьдралын тоо болж байна гэсэн үг.

Нэгийн тоо

Төрөлхийн манлайлагч, ямар ч саад бэрхшээлийг даван туулдаг. Аливаад өндөр шаардлагатай ханддаг. Маш зарчимч. Бусдын санал бодол, хандлагыг үл харгалзан зорилгодоо тэмүүлдэг. Үнэнч, шударга, өгөөмөр сэтгэлтэй. Сэтгэл зүрхээ хянаж сурах хэрэгтэй.

Хоёрын тоо

Эв эе найрсаг харилцааг эрхэмлэгч боловч зааж, зааварлах, тушаахыг тэвчдэггүй. Залхуу, уран сэтгэмж нь хөгжсөн, урлагийн мэдрэмжтэй. Гэвч засрашгүй мөрөөдөгч. Ажил нь бүтэлгүйтвэл муухай зан гаргадаг.

Гурвын тоо

Их нийтэч, санаанд оромгүй юм сэтгэдэг. Бусадтай хялбархан танилцдаг. Гэвч төрөлхийн ичимхий зан нь шийдвэрлэх мөчид тээг болдог. Дэндүү итгэмтгий, гэнэн, хардамтгай зангаасаа болж алдах нь их. Бусдад хууртаж мэхлэгдэх нь элбэг боловч өөдрөг үзэлтэй.

Дөрвийн тоо

Амжилтанд хүрэхийн тулд мал мэт зүтгэдэг. Юу хүсч явдгаа сайн мэддэг. Идэвхитэй, шийдмэг зантай. Сэтгэлд нь ямар нэг зүйл нийцэхгүй бол жинхэнэ дарангуйлагч болдог. Нарийн дэглэм барьдаг. Арга барилдаа үнэнч байж чаддаг. Санаснаараа зүтгэдэг чанар нь амжилтынх нь түлхүүр болдог. Сэтгэлийн зовнил, ганцаардлаа өөрөө давахыг илүүд үздэг.

Тавын тоо

Мөрөөдөмтгий, сэтгэлийн хөөрөлдөө захирагддаг жинхэнэ Дон Жуан-ууд. Гэхдээ заримдаа алмай юм шиг болж, өвчнөө тоочин гоморхдог. Нэгэн хэмийн уйтгартай ажлыг тэвчдэггүй.

Зургаагийн тоо

Түүнийг алт шиг хүн гэж хэлж болно. Дур булаам төрхтэй, юмны сайн, мууг сайтар ялгадаг. Өөрийгөө золиослох чадвартай. Энэ чанар нь гялалзсан улс төрч болоход дэм болдог. Хайртай хүндээ үнэнч, эелдэг зантай. Хууран мэхлэхийг тэвчдэггүй. Хууртвал хэзээ ч уучилдаггүй талтай.

Долоогийн тоо

Дур булаам төрхтэй, бодлогошронгуй, ухаалаг хүмүүс. Мөн чанартаа гүнзгий сэтгэгчид. Аливаа дүн шинжилгээ хийж, судлах нь түүний хийх дуртай ажлын нэг. Хааяа хувиа хичээх нь бий. Бусдын амжилтанд атаархдаггүй. Туслахад хэзээд бэлэн байдаг, өгөөмөр, өөрийгөө өндөрт тавьдаг. Гайхмаар авьяас билгээрээ бусдыг бишрүүлдэг.

Наймын тоо

Эрч хүчтэй, хүчирхэг, хатуу хүмүүс. Амжилтанд хүрэхийн тулд өөрийн хүсэл сонирхлоо хянадаг байх шаардлагатай. Өөдрөг үзэлтэй боловч оньсого мэт байж чаддаг. Үнэний төлөө тууштай тэмцдэг.

Есийн тоо

Бие даасан, эрэлхэг, зоригтой, шийдэмгий. Ямар нэгэн ажил эрхэлбэл залхмаар яншиж үглэдэг. Ажилдаа амжилт гаргадаг. Эрч хүчтэй, хөдөлгөөнтэй, дэгтэй хүмүүс. Гэхдээ тийм ч эелдэг ёсорхуу хүмүүс биш.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!