Мэдээ

Бяслагтай тахианы цээж мах хийх амархан жор

2 хүний орц:

  • 2 ш Тахианы цээж мах
  • 40 гр Бяслаг
  • 1 ш Улаан лооль
  • 2 хумс Сармис
  • 100 гр Мөөг
  • 100 мл Цөцгий, Зөөхий
  • 1 х/халбага томатны паста
  • Давс, перец, карри, нунтаг улаан паприка. хатаасан яншуй

Хийх заавар:

  • Тахианы цээж махаа уртааш нь уут гаргах маягаар зүсээд зүсэм бяслаг, 2 зүсэм улаан лооль хийгээд шүдний чигчлүүрийн модоор амыг нь хавна.
  • Давс, перец, карри, улаан паприкагаар амтална.
  • Яншуйгаа цацаарай.
  • Хайруулын тавганд тос хийгээд 2 талаар нь бор шаргал болтол шараад түр гаргана. (Түүхий)
  • Тосонд нь сармисаа татаад,мөөгөө угааж цэвэрлэж, хатаагаад хэрчээд шарна.
  • 200 мл ус хийгээд цөцгийгөө хийнэ. Мөн томатны пастагаа хийж хутгаад тахианы цээж махаа хийгээд 15-
  • 20 минут зөөлөн галаар болгоно.Шөл багасвал ус нэмж болно. Шингэн бол гурил хийж өтгөрүүлж болно.
  • Тэгээд дуртай хачираа хийгээд амтархан идээрэй.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!