Эрүүл мэнд

Цөс туулгасан даруйд илүүдэл жин буух, бүсэлхийн тойргийн хэмжээ багасах, тамир ордог

Цөсний чулуу нь цөс хэмээх шингэнээс өтгөрч үлдсэн холестрин билээ. Элэгнээс ялгарч цөсний хүүдийгээр дамжин нарийн гэдсэнд очиж өөх тосыг цийдмэгжүүлэх үйлдэлтэй биологийн шингэнийг цөс гэдэг. Цөс нь холестрин, фосфолипид, липопротейн зэрэг уураг, тосны нэгдлүүдээс тогтоно.

Цөс нь элэгнээс ялгарч цөсний хүүдийд хуримтлагддаг. Цөсний хүүдий нь өргөөшөө 3-5 см, уртаашаа 8-12 см хэмжээтэй, 40см3 эзэлхүүнтэй гөлгөр булчинт хүүдий юм. Цөсний хүүдий нь хоногт 500-1500 мл цөсийг нарийн гэдэсрүү ялгаруулж байдаг.

Үүнээс гадна цөсний хүүдий нь цөсийг өтгөрүүлэх үүрэг гүйцэтгэнэ. 50 мл цөсийг хоногт 5 мл хүртэл өтгөрүүлдэг байна. Өөх тосны агууламжтай хоол ходоод, нарийн гэдсэнд орсон даруйд рефлексийн замаар цөсний хүүдийн гөлгөр булчин агшиж цөсийг нарийн гэдэсрүү шахаж хоолоор орсон өөх тосыг цийдмэгжүүлж задлах үйлдэл үзүүлдэг. Иймд цөс ялгаралтыг дэмждэг идээ ундаа хэрэглэх нь чухал.

Хэт их өөх тостой хоол идэх эсвэл өөх тостой хоолыг хэт хязгаарлах зэрэг нь цөс тунах, өтгөрөх, цаашлаад цөсний чулуу үүсэхэд нөлөөлнө. Цөс сайн ялгарахгүй байгаа нэг илрэл нь өтгөн хаталт байдаг. Иймд цөс ялгаралтыг дэмжих идээ ундаа хэрэглэх дээр нь 6 сардаа 1 удаа цөсөө туулгаж байх нь тустай юм.

Цөс туулгах гэдэг нь бэлдсэн туулга шингэнийг ууж нарийн гэдсээр дамжиж цөсний хүүдийд оруулж тэнд тунаж өтгөрсөн цөсийг хөөж туулгах үйл явц юм. Цөсийг туулгах нь элэгний үйл ажиллагааг дэмжиж байгаа үйлдэл юм.

Цөс туулгасан даруйд илүүдэл жин буух, бүсэлхийн тойргийн хэмжээ багасах, тамир орох, ажлын ачаалал даах чадвар нэмэгдэхээс гадна арьс өнгөлөг, толигор болох, нүд тунгалаг болох зэрэг гоо сайхны ач холбогдолтой байдаг. Харин цөсний хүүдий дэхь чулуу 0.5 см-ээс том хэмжээтэй, мэс ажилбарт орсноос хойш 6 сар хүрээгүй, жирэмсэн, хөхүүл 6 сараас доош, шамбарамтай зэрэг тохиолдолд цөсний туулга хийхийг хориглодог.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!