Ан амьтад

Могойд хатгуулахаас сэрэмжлэн, дараах зөвлөмжүүдийг дагаарай

Сүүлийн үед ой мод, бүр суурьшлын бүсэд хортой могой нэвтэрч, хүмүүсийг хатгасан тохиолдол бүртгэгджээ. Тиймээс хортой могойд хатгуулахаас сэргийлэх, хатгуулсан тохиолдолд авах хариу арга хэмжээг хүргэж байна.

1.  Хортой бамбай хоншоорт могойг биеийн гадна төрхөөр бусдаас ялгаж таних боломжтой. 70 орчим см урттай бамбай хоншоорт нь хул шаргал, эсвэл бараан бор өнгөтэй. Биеийн дээгүүр хөндлөн тасархайтсан саарал судалтай. Гол нь хамар, нүдний дунд тасархайтсан, хамрын нүх гэж андуурмаар харагддагаараа бусад могойноос ялгарна.

2. Ууланд алхах, зэрлэг өвс ихтэй газар явах, хад асганд авирахдаа урт түрийтэй гутал, өмд өмсөх, савхин бээлий өмсөх хэрэгтэй.

3. Хэрэв могойтой халз таарвал дуу чимээ гаргаж, огцом хөдөлгөөн хийлгүй аажуухан холдох хэрэгтэй.

4. Өвс ихтэй, хад, гуу жалгаар явахаас аль болох зайлсхийх хэрэгтэй.

5. Бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, ууланд алхахдаа авч явахгүй байх.

6. Хүүхдийн цүнх, тэрэг зэргийг сайтар шалгаж байх.

Анхаар

1. Могойд хатгуулсан бол яаралтай эмнэлгийн түргэн тусламж аваарай.

2. Гэр, орон сууцныхаа ойролцоо могойтой таарвал Нийслэлийн байгаль орчны газрын 11-318003, 11-323780 утсанд холбогдож мэдэгдээрэй.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!