Эрүүл мэнд

Цаасан аяганд халуун уух зүйл хийхэд та бидний төсөөлж ч баршгүй олон тооны микро хуванцар хэсгүүд уух зүйлтэй холилддог…

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтээрээ нэг удаагийн цаасан аягыг ихээр хэрэглэх болсон. Бидний ихэнх нь хуванцар материал эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг талаар мэддэг ч цаасан аяга ч мөн сөргөөр нөлөөлж болохыг тэр бүр мэддэггүй болов уу. Цаас газрын хөрсөнд 2-6 долоо хоногийн хугацаанд шингэдэг учир хүмүүс цаасан аягыг байгальд ээлтэй гэж боддог. Гэвч уух зүйлийг цаасан аяганд нэвчүүлж, асгаруулахгүй барихын тулд цаасан аягыг үйлдвэрлэхдээ полиэтилен /PE/ хэмээх материалаар бүрдэг байна. Тиймээс нэр нь л цаасан болохоос угтаа бол хуванцар аяга л хэрэглэдэг байх нь.

Энэтхэг улсын Kharagpur технологийн хүрээлэнгийн дэд профессор Sudha Goel уг туршилтын хүрээнд таван төрлийн цаасан аяганд судалгаа хийсэн бөгөөд дөрвийг нь өндөр нягтшилтай пластик материалаар бүрсэн байв. Ингээд аяганд 85-90 хэмийн 100 миллилитр халуун уух зүйл хийж, 15 минутын туршид дурангаар ажиглахад микро хуванцар хэсгүүд уух зүйлд нэвчиж байсан аж. Эдгээр хуванцар хэсгүүдийн тоог хэмжихэд 100 миллилитр халуун уух зүйлд 25’000 гаруй ширхэг микро хуванцар хэсгүүд нэвчсэн байжээ.

Хэрэв хүн өдөрт гурван удаа цаасан аяганд халуун кофе, цай уудаг гэж үзвэл нүдэнд үл үзэгдэх 75’000 гаруй микро хуванцар хэсгүүдийг уух зүйлтэйгээ хамт уудаг гэсэн үг юм. Тиймээс өөрийн эрүүл мэнд болон байгаль орчныхоо төлөө нэг удаагийн цаасан аягыг хэрэглээнээсээ хасаарай гэж зөвлөе.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!