Амьдрал

Хиам, гахайн махны үйлдвэрт ажилд оров гэтэл нүдэндээ ч итгэсэнгүй

Нэг хэсэг хүмүүсийн хиамны хэрэглээ нилээдгүй өндөр байсан юм. Одоо харин сөрөг нөлөөг их мэддэг болсон уу, хүмүүс дийлэнхдээ татгалздаг болсон гэвч мэдээж зарагдсаар л байгаа юм. Хэрэглэдэг хүмүүст зориулж дараах мэдээг бэлтгэв. Би хиам, гахайн махны үйлдвэрт ажиллаж байсан туршлагатай хүн л дээ.

Гэтэл дэлгүүрт зарагдаж байгаа хиамнууд нэг л биш амттай болоод байгаад гайхаад л яваад байдаг байсан. Сүүлийн үед мах хэт үнэд ороод дотор нь ер нь юу л хольж бантанг нь хутгаж байгаа бол доо гэхээс нэг л сэжиг хүрээд байдаг байлаа. Тэгсэн миний ажиллаж байсан хиамны үйлдвэрт мах нийлүүлдэг ах хүүтэй хоёр хоногийн өмнө уулзсан юм. Тэрээр ийнхүү надад ярьж байна.

Одоо бол хиамны үйлдвэрт нийлүүлдэг сайн муу гэж ангилж ялгах хямд ямаа тэмээний мах гэж байхгүй болсон юм. Ямар ч муу махыг хиамны үйлдвэрийн авдаг үнээс дээгүүр үнээр Хятадууд авчихаж байгаа. Бас энэ олон жижиг ангилсан мах бэлтгэдэг газрууд түүгээд авчихдаг юм.

Тиймээс махны үнэ тэнгэрт хадаад эхлэнгүүт хиам үйлдвэрлэхийн тулд тэдэнд түүхий эд хэрэг болно доо. Урдаас орж ирдэг хиймэл мах буюу синтетик аргаар гаргаж авсан материалаар хиам хийж байна. Ургамлын тос, гурил, мөс, шар буурцгийн уурагтай хольж багсарч зуураад махны амт үнэр оруулагчтай хольж баллуур шиг резин шиг хуурамч хиам хийж байна.

Ялангуяа хувийн жижиг үйлдвэрүүдийн хиам нь ихэнх нь тийм байна. 10 кг синтетик махыг ус амтлагч бусад хольцтойгоо нийлүүлээд 50 кг парш буюу хиамны махан зуурмаган бэлдэц болгож, түүнийгээ олгойд хийж шараад хиам гэж зарж байна. Нөгөөдөхийгөө зэвхий даагаад өнгө нь хувираад цайраад ирэнгүүт ургамлын тосоор тослоод лангуун дээр зарж байна.

Долоо хоногт 10-аад тонн мах авдаг байсан хиамны үйлдвэр биднээс одоо тонн ч хүрэхгүй мах авдаг болоод байна. Аргаа бараад энэ бизнесээс гарсан юм.

Мэргэжлийн хяналтын шалгалт яваад эхлэнгүүт хоорондоо холбоо сүлбээтэй хиамны жижиг том үйлдвэрүүд тэр дор нь хоорондоо хэл авалцчихдаг учраас энэ асуудал илрэхгүй байгаа юм. Мөн тэд шинжилгээнд явуулахдаа жинхэнэ махаар хийсэн хамгийн сайн хиам явуулаад, бусад үед энэ муухай юмаа найруулж зардаг гэсэн үг юм.

Тэгэхээр энэ муусайнууд чинь шалгалтын үеэр нөгөө синтетик махаа хаа нэг тийшээ нуугаад оронд нь жинхэнэ мах зоориндоо хийчихдэг гэж ярив. Үнэний ортой юм. Томоохон хиамны үйлдвэрүүдийн хиамнаас жижиг хувийн үйлдвэрийн хиамнууд амт чанараараа илт сул, бүр юу хийчихсэн юм бэ гэмээр байдгийн нэг нууц энэ аж.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!