Ээжүүд

Хүнсний ногоо муутгалгүй хөлдөөж хадгалах арга

Зөв хөлдөөж хадгалсан ногоо “улирал андуурч ургасан” шинэхэн, үнэтэй ногооноос шим тэжээл, витаминаар баялаг байдаг гэнэ.

Хүрэн манжин: бүхлээр нь чанаад, хөргөөд, халислаад, цагиргалан хэрчээд уутанд хийж амсарыг нь наагаад хөлдөөнө.

Брокколи: цэцэг хэсгийг жигд хэмжээтэй зүсч аваад давстай усанд 20 минут байлгаж цэцгэн дотор нуугдсан өт хорхойноос салгаад цэвэр усаар зайлж хатаагаад хөлдөөнө.

Лууван: арилгаад угаагаад хэрчээд хөлдөөнө.

Цагаан цэцэгт байцаа: мөн брокколи шиг цэцэг хэсгийг жигд хэмжээтэй зүсч аваад давстай усанд 20 минут байлгаж цэцгэн дотор нуугдсан өт хорхойноос салгаад цэвэр усаар зайлж хатаагаад хөлдөөнө.

Эрдэнэ шиш: эрдэнэ шишээ халислаад утаснуудыг авч хаяаад үрнүүдийг тойруулан зүсч аваад уутанд хийн хөлдөөж хадгална.

Сонгино: арилгаад хэрчээд уутлаад хөлдөөнө.

Чинжүү: дээд хэсгийг аваад үрийг ухаж гаргаад савхан хэлбэртэй хэрчиж хөлдөөнө.

Хулуу: хатуу гадаргийн хальсийг төмс ногоо арилгагчаар арилгаад үртэй хэсгийг ухаж хаяад жижиглэн хэрчиж зууханд эсвэл жигнэж болгоод хөргөөд нухашлаад уутлан хөлдөөнө.

Бууцай: угаагаад хатаагаад уутлан хөлдөөнө.

зуккини (хулуу): жижгэвтэр хулуу сонгож аваад угаагаад дээд доод хэсгийг авч хаяад савхан хэлбэртэй хэрчээд хөлдөөнө.

Бор самар: самараа угаагаад хатаахгүйгээр уутлаад хөлдөөнө. Идэх үедээ печэнд жаахан халааж гэсгээхэд шинээрээ байдаг.

Зөв бэлдээд, агаар оруулахгүй вакум орчин үүсгэн уутлаад байнгийн хөлдүү байдалтай хадгалж чадвал ихэнх ногоог 8-10 сар хадгалж болно. Хөлдөөсөн ногоонуудаа нэг удаа хэрэглэхээр савлаж хадгалаад хөлдүү чигээр нь (гэсгээлгүйгээр) хоолондоо хийж хэрэглэнэ.

 

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!