Амьдрал

Хоносон хоол бол ноцтой аюул! Яагаад гэвэл

Хоносон хоол муу, ходоодны дайсан гэж ярьдаг билээ. Тэгвэл үнэн юм байна шүү.

Манайхан оройдоо хоолоо ахиу хийчихээд маргааш өглөө нь ажилдаа савлаад авч явдаг билээ. Гэтэл таны хадгалж хонуулсан хоолонд элдэв бактер үрждэг учраас ямар ч шим тэжээлгүй, харин ч ходоонд сөрөг нөлөө үзүүлж, ходоодны шархтай болгох магадлал өндөртэй байдаг юм гэдгийг мэргэжлийн эмч хэлж байна.

Тухайлбал сүүлийн үед манай улсад ходоодны хорт хавдраар өвчлөгсөдийн тоо их байгаа бөгөөд ихэнх нь хоололтын буруу дадал зуршил, хэв маягаас үүдсэн байдаг.

Энэ талаар ХСҮТ-ийн Цээжний хөндийн тасгийн мэс заслын эрхлэгч Б.Ганзориг ярихдаа “Хурдан түргэн мууддаг хоол хүнсийг удаан хугацаагаар хадгалж, нөөшилж идэх маш буруу байдаг.

Мөн хоносон хоол ходоонд хор болдог юм. Яагаад гэвэл ямар ч шимгүй бактер их үрждэг учраас тэр. Хоносон хоолноос хэрэгцээт тэжээлээ бие оргиназм авч чаддаггүй байна. Ходоодны өвчлөл үүнээс эхлэлтэй байдаг юм.

Харин ч ядарч өвчлөмтгий болдог. Манайхан маш буруу хоололдог. Ялангуяа хоносон хоолоо өглөө халааж иддэг. Энэ нь ходоодны шархлаа үүсгэдэг. Цаашлаад хорт хавдар болох магадлалтай шүү.

Тиймээс эрүүл зөв хооллох ёстой. Хоолыг шим тэжээлтэй идэж байхын тулд залхууралгүй байнга шинээр бэлтгэж идэж байх нь чухал юм шүү гэлээ.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!