Ээжүүд

Цэвэрлэгээний бодисуудыг гэрийн нөхцөлд хийх амархан аргууд

Гэрийн нөхцөлд гарын доорх материалаар хэрхэн цэвэрлэгээний бодисууд хийх вэ? Тун амархан шүү.

Модон материал цэвэрлэгч

– ½ аяга нимбэгний шүүс (4 ширхэг нимбэгийг шахаж гаргана)
– ¼ аяга ус
– ½ цайны халбага байгалийн гаралтай шингэн саван эсвэл угаалгын нунтаг байж болно
– Хэдэн дусал оливийн тос

Цонх цэвэрлэгч

– ¼ цайны халбага сода
– ½ аяга халуун ус
– ¼ цайны халбага шингэн саван
– 2 аяга хийжүүлсэн ус
Халуун усан дээрээ содоо хийгээд сайн уустал нь хутгаарай. Дараа нь шингэн савантай шүршдэг савандаа хийгээд дээрээс нь хийжүүлсэн усаа нэмээрэй. Тэгээд л сайтар сэгсэрч хольсоны дараа цонхоо угаахад бэлэн болох нь тэр.

Суултуур цэвэрлэгч


– ½ аяга хүнсний сода
– ½ аяга цагаан цуу
Энэ хоёрыгоо хооронд нь холиод суултуурынхаа угаах хэсэгт нь бага багаар асгаад үрж угаана.

Ган гадаргуу цэвэрлэгч

 

– Цагаан цуу буюу уксус
– Оливийн тос
Эхлээд цагаан цуугаа шүршдэг саванд хийгээд цэвэрлэх гадаргуу дээрээ шүршээрэй. Дараа нь оливийн тосоо зөөлөн даавуунд шингээгээд шүршсэн хэсэг дээрээ давхарлаад үрж цэвэрлээрэй.
Эдгээр цэвэрлэгчдийн орц найрлага нь энгийн боловч сайн цэвэрлэж чаддаг шүү.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!