Байгаль дэлхий

Мандаж буй наранд залбирч, хүслээ шивнэхэд ямар ч хүсэл саадгүй бүтдэг

Өглөө болгон нарандаа залбирч, сүүнийхээ дээжийг өргөж байвал таны бодсон санасан сайн үйл бүхэн бүтэх болно. Муу үйлдэл хийсэн хүнийг ч элбэрэн ээдэг, нэг ч өдөр алгасалгүй өгөөмөр нь аргагүй манддаг нар гайхамшигтай. Нарны туяанд өөрийнхөө бодол сэтгэлийг даатгаж сүсэглэхэд юунаас ч илүү их итгэл үнэмшил төрдөг байна.

Өглөө эртлэн босоод, цайгаа тухтайхан уунгаа өдрийн ажлаа төлөвлөн суухын жаргал  сайхан. Энэнээс гадна өдөр бүрийг өөдрөг угтахад хамгийн чухал зүйлсийн нэг нь өглөөний нарны сайхныг биширч, цонхон дээрээ юмуу тагтан дээрээ эсвэл эх дэлхийн хөрсөн дээр гарч зогсоод нартай ярилцах 10 хором байдаг байна.

Ингэхдээ мандаж буй нар зүгт хараад хоёр гарын алгаа нар луу харуулан зогсоод, нарны элч хэрхэн гарыг чинь, нүүрийг чинь ээж байгааг нүдээ аниад мэдрээрэй. Тэгээд алтан нар минь өнгөт цацрагаараа амьдралыг минь гийж хайрла гэж 3 удаа үнэн сэтгэлээсээ давтан хэлээд ариун цагаан сүүнийхээ дээжийг өргөөрэй.

Эх Сурвалж: Nemelt.com

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!