МэдээСонжоо тест

Үнэхээр яг таарч байна шүү. Та ямар зан төлөвтэй хүн болохоо чигчий хурууны уртаараа шинжээрэй

Ердөө чигчий хуруугаар өөрийн болон бусдын зан чанарыг тодорхойлж болох юм. Та зургийг сайтар ажиглан, өөрийн чигчий хурууны хэмжээг тодорхойлж, харгалзах үсгийг тогтоогоорой.

Одоо харин үсэгт тохирох тайлбарыг харж, өөрийнхөө болон бусдын дотоод ертөнцийг дэлгэсэн ном шиг уншаарай.

А бүлэг
  • Ичимхий, дотогшоогоо төрлийн хүн бөгөөд өөрийн мэдрэмжээ бусадтай тийм ч амархан хуваалцдаггүй.
  • Үргэлж биеэ даасан, хүчтэй хүн шиг дүр эсгэдэг.
  • Сэтгэл хөдлөл ихтэй хүн бөгөөд хэн нэгэнтэй хурдан дотносдог.
  • Та худалч, хүний мөс муутай хүмүүст дургүй.
  • Түргэн ууртай, яагаад гэвэл та тэвчээр муутай.
  • Та маш тусархаг, нөхөрсөг зан ааштай.
  • Өөрийнхөө сэтгэл хөдлөлийг маш сайн нууж чаддаг.

B бүлэг 
  • Ажилдаа үнэн сэтгэлээсээ ханддаг.
  • Та бол жинхэнэ амраг бөгөөд хэн нэгнийг бүх зүрх сэтгэлээрээ хайрладаг.
  • Хийж буй ажилдаа өөрийгөө бүрэн зориулж, хугацаанаас нь өмнө дуусгахыг хичээдэг.
  • Их тайван хүн ба хэн нэгнийг гомдоохыг хүсдэггүй.
  • Та маш их сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн хэдий ч шаардлагатай үед үүнийгээ нууж чаддаг.

С бүлэг
  • Өөрийг тань гомдоосон хэн нэгэн юм уу ямар нэгэн зүйлийг мартах чадвартай
  • Бусад хүмүүс болон тэдний үзэл бодлыг хүндэтгэдэг.
  • Танд аминч үзэл байдаг. Дотны хүмүүстэйгээ буу халж байхдаа улам хальж ярьж чаддаг. Гэхдээ та хамгийн түрүүнд уучлалт гуйдаг хүн.
  • Таниас даруухан, дотогшоогоо чиглэсэн зан болон нээлттэй, гадагшаа чиглэсэн хүний авир ч гардаг. Та бол ийм хоёр төрлийн хүний төгс зохицол.
  • Та шулуун шударга хүн бөгөөд аливаа зүйлийг өөрийн шийдвэрээр маш сайн хийж чадна.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!