Урлаг

Хишигдалай: Алдаатай оноотой залуу нас, мохоох нэг нь байхад түших нэг нь ч байдаг

Монголын залуусыг байлдан дагуулсан, олон олон уран бүтээлийг туурвиж, зогсоо зайгүй хөдөлмөрлөдөг залуу үеийн төлөөлөл реппер Roockie буюу Мөнхбагана маань өнгөрсөн жил аавын хаалга татаж 1 жилийн хорих я.лаар ш.и.й.т.гүүлж саяхан хугацаанаасаа өмнө сул.лагдсан билээ. Тэгвэл түүний хуурай эгч болох дуучин Хишиг далай өөрийн цахим хуудсаараа дамжуулж нэгэн зүйлийг хэлжээ.

Тэрээр – “Алдаатай оноотой залуу нас. Гэвч ухаарч ойлгож засах боломж үргэлж байдаг нь хичнээн сайхан. Мохоох нэг нь байхад түших нэг нь ч байдаг. Хөөрхөн ааштай Баганаа минь амжилт өөд зүтгээд өг” гэжээ.

Тэгвэл уран бүтээлч Roockie-гийн хувьд энэ хугацаанд маш ихийг ойлгосон алдсан алдаагаа дахиж давтахгүй, дараагийн уран бүтээлүүддээ шууд орсон гэдгээ хэлжээ.

Эцэст нь бүх хүн төгс төгөлдөр биш учраас хүн бүр л алддаг. Тиймээс алдсан нэгнийгээ битгий гишэглэж байгаарай. Тэр удахгүй амьдралд тохиолдсон алдаа оноотой зүйлсийгээ дуу болгон бидэнд хүргэх нь тодорхой болсон бөгөөд сонсогчид нь бүгд санасан сэтгэлээ тэвчин тэсэн ядан хүлээж байгаа нь маргаангүй бизээ.

Цаашдын уран бүтээл амьдралд нь томоос том амжилт хүсэе.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!