Сонин хачин

Бараа, бүтээгдэхүүнүүд лангуун дээр очихоосоо өмнө ямар харагддаг вэ?

Бидний өдөр тутамдаа хэрэглэдэг өргөн хэрэглээний бүтээгдэхүүнүүд бүрэн гүйцэт бэлэн болж та бидний гар дээр ирэхийн өмнө олон арван шат дамжлагаар ордог байж таарна. Гэвч та бид тэдгээр бүтээгдэхүүнүүдийг чухам юунаас гарган авдаг болохыг тэр бүр хэлж мэддэггүй нь нууц биш. Ингээд та бүхэнд баргийн хүний санаанд оромгүй түүхий эдээр хийдэг өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнүүдийг хүргэж байна.

1.Хумсны лак

Хүн төрөлхтний түүхэнд урт хугацааны өмнө үүссэн гоо сайхны бүтээгдэхүүнүүд хэд хэд байдаг. Гэвч хумсны лак харьцангуй хожуу үүсчээ. Хэдийгээр эртний Египет болон Хятадад хумс будах нь түгээмэл байсан ч тэдгээр нь лак биш, энгийн будагтай илүү төстэй байжээ.

Орчин үеийн хумсны лакны үүсэл 20-р зуунаас эхтэй. Лак үйлдвэрлэгчид янз бүрийн найрлага, химийн бодис хэрэглэдэг боловч гол түүхий эд нь нитроцеллюлоз хэмээх бодис хэвээр байгаа аж. Энэхүү бодис нь урвалд ороогүй үедээ яг хөвөн шиг харагддаг гэнэ.

2.Зажилдаг бохь

Дэлхий даяар эрт цагт хүмүүс амны хөндийгөө цэвэрлэх эсвэл цангаагаа түр зуур ч болов тайлахын тулд модны давирхай мэтийн зүйлсийг зажилдаг байв.

Харин бидний сайн мэдэх орчин үеийн бохийг үйлдвэрлэхэд модноос гаргаж авдаг байгалийн гаралтай наалдамхай бодисыг хэрэглэдэг. Эдгээрт саподилла жимсний шүүс, модны охь, нарсны давирхай зэрэг орно. Дээрх моднуудаас гаргаж авсан давирхай нь яг сүү шиг харагддаг байна.

3.Сойз

Дэлхийн хүмүүс минут тутамд нэг сая орчим хуванцар сав худалдаж авдаг. Ийм учраас хуванцрыг дахин боловсруулах ашигтай аргыг олох нь маш чухал юм.

Өнөө үед цэвэрлэгээний сойзны янз бүрийн төрлүүдийн дунд хуванцар савыг дахин боловсруулж хийсэн сойз түгээмэл болжээ. Энэ нь хүрээлэн буй орчныг хамгаалахад туслах бүтээлч аргуудын нэг болж байгаа аж.

4.Задь

Задь бол халуун оронд ургадаг сэрүүн чанарын нэгэн төрлийн ургамал юм. Задийг төрөл бүрийн хоолонд амтлагч болгон хэрэглэдэг бөгөөд зарим орны хоолыг түүнгүйгээр төсөөлөх ч боломжгүй.

Энэхүү самар нь Зүүн өмнөд Азийн Малуку зэрэг халуун уур амьсгалтай арлуудаас гаралтай. Задь нь модонд ургадаг, гаднах хальс нь хатуу бөгөөд боловсорч гүйцсэний дараа газарт унадаг тул хальснаас гаргаж аваад үрж жижиглэдэг.

5.Чипс

Чипсийг олон янзаар амталж болдог тул дэлхий даяарх хамгийн түгээмэл зуушны нэг болжээ. Харин энэ амны зугааг бэлтгэхэд их хэмжээний төмсийг нарийн гэгч нь зүсэж бэлтгэдэг гэж боддог олон хүн бий. Гэхдээ бодит байдал дээр тийм биш аж. Чипсийг хийхийн тулд ихэнх үйлдвэрлэгчид ус, төмсний бэлдэц, эрдэнэ шишийн цардуул зэргийг хольж бэлтгэдэг.

Үүний дараа үүссэн зуурмагнаас бага багаар тасалж аваад хэвэнд оруулж шарна. Шарах үйл явцад ердөө 11 секунд зарцуулагдана. Улмаар илүүдэл тосыг шахаж, чипсээ амтлагчаар амтлан савласнаар дэлгүүрүүдэд хүргэдэг.

6.Лаван гэрэл

Лаван гэрлийн “ид шид” нь найрлагаас нь хамаардаг. Гэхдээ үйлдвэрлэгчид уг барааны найрлагын талаарх мэдээллийг маш чанд нууцалдаг. Савны доторх шингэнд глицерин ба парафин агуулагдана. Урсаж буй мэт хөдөлгөөн нь парафины үндсэн дээр явагддаг байна. Чийдэнгийн шил гэрлийн тусгалаас болж халдаг бөгөөд энэ үед лава (парафин) зөөлөрч, илүү хөнгөн болж, цилиндрийн дагуу аажмаар хөдөлж эхэлдэг аж.

7.Толь

Толийг анх 8000 орчим жилийн өмнө бүтээсэн бөгөөд өнөөдөр бид өөрсдийн амьдралыг энэхүү хэрэгсэлгүйгээр төсөөлж ч чадахгүй гэхэд хилсдэхгүй. Хэдийгээр эртний толь орчин үеийнх шиг төгс тусгал үүсгэж чаддаггүй байсан ч байсан ч ерөнхий технологи нь хэвээр үлджээ.

Толийг хийх орчин үеийн арга маш энгийн. Шилийг суурь элемент болгон авч, янз бүрийн цацруулагч бодисийг дээр нь цацна. Орчин үед тэдгээр бодисуудыг жигд цацах боломжтой болсон тул бараг төгс гэмээр тусгалтай болж чадсан байна.

8.Усны том сав

Усны хуванцар сав нь шилэн савнаас илүү аюулгүй гэж та урьд өмнө нь сонсож байсан уу? Хуванцар сав илүү бат бөх, авч явахад авсаарсан учраас ихэнх ус, ундааг эдгээрт хийж худалдаалах болсон билээ.

Энгийн усны сав эхэндээ маш жижигхэн хэмжээтэй байдаг. Тэдгээрийг халаах аргаар тэлж том эзэлхүүнтэй болгодог гэнэ.

9.Кока Кола

Кока Кола маш өвөрмөц амттай тул дэлхийн хамгийн алдартай ундааны нэг болжээ. Үнэн хэрэгтээ энэхүү “домогт” амтны нууц жорыг дэлхий дээр ердөө хоёр хүн л мэддэг. Тэднийг хамтдаа аялахыг хориглодог бөгөөд жорыг нь ч аюулгүй газар “хадгалдаг” байна.

Ихэнх хүмүүсийн мэддэг Кока Кола ундаанд агуулагдах цор ганц орц бол кола самар юм. Энэхүү самар нь Кока Колад агуулагдах кофейны эх үүсвэр учраас үүгээр тус ундааг нэрлэжээ. Самар Баруун Африкаас гаралтай бөгөөд өдгөө олон оронд ургуулах болсон аж.

10.Кешью буюу мөнх ногоон бутлаг модны самар

Чихрийн агууламж багатай, уураг, эслэг, ургамлын гаралтай өөх тос ихээр агуулсан кешью самрыг олон төрлийн хоолтой хольж идэхэд тохиромжтой. Үүний зэрэгцээ эдгээр самар нь маш амттай учраас хүмүүс зууш болгон өргөнөөр хэрэглэх болжээ.

Гэсэн хэдий ч кешью нь хямд биш. Учир нь эдгээрийг ургуулж, хурааж авах нь маш их хөдөлмөр шаардсан ажил болдог аж. Самрын гадна бүрхүүл нь маш хортой тул үйлдвэрлэгчид эдгээрийг боловсруулахын тулд олон үе шатыг дамжих шаардлагатай болдог.

Эх сурвалж: CAAK

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!