Гоо сайхан

Шар сүү бол гоо сайхны коктейль

Манайхан сүүгээр ааруул, цагаан идээ хийгээд үлдсэн сүүг шар сүү /шар ус/ гэдэг. Харин энэ шар сүүнд олон ашигтай бодис агуулагддаг тул нэг ёсондоо гоо сайхны бэлэн коктейль юм.
Түүнийг жаахан амтлаад долоо хоног уухад л та өөрийгөө толинд хараад танихгүй болно. Арьсны өнгө гэрэлтэж, толийхын зэрэгцээ хэрэв та энэ коктейлийг оройн хоолны оронд ууж заншвал бие галбир ч гоё болно.


Та коктейль бэлдэхийн тулд 0,5 литр шар сүүн дээр 1 цайны халбага зөгийн бал, 1 цайны халбага нимбэгийн шүүс нэмээрэй. Ингээд блендерт хийх буюу сайн хутгаад шууд ууна.
Шар сүүг савлаж, одоо дэлгүүрт зардаг болжээ. Хүсвэл өөрсдөө ч амархан бэлдэж болно. Шар сүүгээр толгойгоо угааж үзээрэй. Үсэндээ түрхээд 20 минут битүү боосны дараа шампуниар угаагаарай.
Түүнчлэн шар усыг дисбактериоз, авитаминозтой хүмүүс (хамгийн энгийн шинж тэмдэг бол хумс хэврэгшин давхраатах) уувал их сайн үр дүн өгдөг.
Харин шар устай ваннд орвол таны арьс хамба хилэн шиг л болно. Ванн дотор ус хийгээд дээр нь 1- 1,5 литр шар ус хийнэ. Усны хэм 37-38 градус байх бөгөөд 15-20 минут суухад хангалттай.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!