Хоолны жор

Бөөрөнхий махтай шпагетти хийж сурцгаая

Орц:

• Шпагетт – 500 гр
• Үхрийн мах – 500 гр
• Сармис – 2 хумс
• Өндөг – 1 ш
• Талхны үүрмэг – ½ аяга
• Пармезан бяслаг – ¼ аяга
• Давс, перц – өөрийн амтаар
• Ворстер соус – 2 ц.х (сонголтоор)

Соус:

• Ургамлын тос – 1 х.х
• Сонгино – 1 ш Сармис – 2 хумс
• Улаан лоолийн соус – 300 гр
• Улаан лооль – 1 аяга
• Хуурай базилик – 1 ц.х
• Улаан перц – ½ ц.х (сонголтоор)

Хийх арга:

1. Үхрийн мах, сармис, өндөг, талхны үүрмэг, бяслаг, давс, перц, ворстер соусаа хольж, (ойролцоогоор 3 см диаметртэй) бөөрөнхий махаа бэлдэнэ.
2. Хайруулын тавганд ургамлын тосоо халааж, бөөрөнхий махаа дунд зэргийн галаар 8 миунт шарж, болгоно.
3. Болсон махаа түр тавган дээр гаргана. Мах шарсан тосондоо сонгино, сармисаа шаргал болтол нь хуурна. Улаан лоолийн соус, улаан лооль, хуурай базилик, улаан перцээ (сонголтоор) нэмж, зөөлөн галаар буцалгана. Буцалсны дараагаар бөөрөнхий махаа нэмж, соусандаа дэвтээнэ.
4. Соус зөөлөн буцалж байх хооронд, буцалсан давстай усанд шпаггетигээ чанаж болгоно. 6 минут буцалгаад, амсаж үзээрэй. Хэт их болгохгүй, бага зэрэг зажлууртай байхад нь усыг шүүнэ.
5. Болсон шпагеттийг таваглаад, дээрээс нь соустай бөөрөнхий махаа тавьж, хүсвэл пармезан бяслагаар чимэглээд, амтархан зооглоорой

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!