Ордууд

Зурхайн ордуудын эдгээр 3 хослолын дундаас бусдын хайрыг татсан үнэхээр хөөрхөн, царайлаг хүүхэд төрдөг

Ордуудын зохицолдолгоо байдаг гэдэгтэй үл итгэгчид шууд санал зөрөлдөөд унахгүй биз. Бид урьд нь ордуудын ивээл зохицлыг танилцуулж байсан, мөн ивээл бус харш ордуудыг ч бас танилцуулж байсан удаатай. Үнэндээ зурхайг зөвхөн нэг ордын зан чанарыг харж гаргадаггүй. Үүнд төрсөн өдөр, сар нөлөөлөхөөс гадна мөн Нар, Сар болон найман гарагийн байрлал ч нөлөөлнө. Энэ бүх зүйлийн нэгдэл хайртай хосуудын холбоо ивээл байх эсэхийг тодорхойлох юм. Жишээ нь, Сар нь хосуудын сэтгэл хөдлөлд нөлөөлөх бол Сугар болон Ангараг гарагууд нь мэдрэмжинд нөлөөлдөг ажээ. Хоёр хүн гэр бүл зохиож хэсэг хугацаа өнгөрсний дараа үр хүүхэдтэй болохоор шийддэг. Удахгүй төрөх хүүхэд нь ямар зан ааштай, бас бусдаас онцгой царайлаг төрөх болов уу гэж төсөөлнө.

Энэ удаад та бүхэндээ үнэхээр царайлаг хүүхэд төрүүлэх 3 ордын хослолыг танилцуулахаар бэлдлээ. 

1. Эмэгтэй – Арслан болон эрэгтэй – Хумх Гал, Агаарын хүч нэгдэхээр үнэхээр гайхалтай үр дүн гарна: энэ хурц холбоос анхаарал татах нь мэдээж. Хүчтэй, зорилготой Арслан, ухаалаг Хумхтай нэгдсэнээр ямар ч уулыг эргүүлэх чадалтай хосууд төрөх нь. Хосууд бие биенээ нөхөж, дэмжиж туслах бөгөөд хүүхдүүддээ энэ бүх сайн чанараа өвлүүлэх ажээ. Эдгээр ордуудын дундаас төрсөн хүүхэд нийтэч, сониуч бас үе тэнгийн хүүхэд болон томчуудтай амархан ойлголцож чадна. Эцэг, эхээсээ өвлөсөн сайхан зан чанар, дүр төрх нь тэднийг бусдаас онцгой царайлаг болгох ажээ. Тэд өөрийн эрхгүй бусдын хайрыг татдаг байна.

2. Эмэгтэй – Үхэр болон эрэгтэй – Мэлхий Үхрийн эмэгтэйчүүд романтик, гэр бүлсэг тул мундаг халамжтай ээж, эхнэр болдог, тэд хүүхдийнхээ төлөө юу ч хийхэд бэлэн. Эрэгтэй Мэлхийн орд – халамжтай, үнэнч аавууд. Эдгээр ордуудаас бүтсэн хосын харилцаа бат бөх байдаг. Тэд бие биенийхээ сэтгэл хөдлөл, шаардлагыг далдын хүчээр мэдэрдэг гэмээр. Үхэр, Мэлхийн ордын гэр бүлд төрсөн хүүхэд мэдрэмтгий, бусдын зовлон шаналлыг мэдэрдэг, бас царайлаг төрдөг. Тэдний дотоод ертөнц гадаад үзэмжтэйгээ л адилхан. Эцэг, эх нь хүүхдээ бага байхад нь л амьдралын үнэ цэнийг ойлгуулахыг хичээдэг, хүндлэлд ч сургана. Ээж Үхэр ер нь зөрүүд, зорилгодоо үнэнч хүмүүс. Тийм ч учраас хүүхдүүддээ өөрийгөө хамгаалах чадварт суралцуулахыг чухалчилна, ингэхдээ шударга байхыг ч шаардана.

3. Эмэгтэй – Охин болон Эрэгтэй – Загас – бусад ордуудаас хамгийн их сэтгэлийн хөөрөлтэй, гэхдээ өөрийнхөө сэтгэл хөдлөлийг аль аль нь гаргахгүй байхыг хичээнэ. Мөрөөдөмтгий хүмүүсийн хувьд тэд гэр бүлийн халуун дулаан сайхан уур амьсгалыг бий болгож чаддаг. Тэдний дундаас ухаантай хүүхдүүд төрнө, бусдад энэрэлтэй, хүндлэлтэй хүүхдүүд болон хүмүүжнэ. Өөрийнхөө юу хүсэж мөрөөдөж байгааг сайн мэддэг, заримдаа үүнээсээ бага зэрэг ичдэг хүүхдүүдтэй хосууд юм. Энэ төлөв даруу зан нь хүүхдүүдийг нь улам л хайр татам харагдуулна. Охин, Загасын дундаас төрсөн хүүхдүүдийг багад нь заримдаа “хөгшин сэтгэлгээ”-тэй ч гэдэг, арга ч үгүй биз, тэд маш тайван, насандаа баймааргүй ухаантай байдаг ажээ.

 

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!