Ордууд

Зурхайн ордуудын мөнгөний зурхай, ямар ордны хүмүүс ирээдүйд баян тансаг амьдрах вэ?

                                                       Хонь

Тэд бол мөнгөний тал дээр адтай хүмүүс. Хэт их хүч шаардлагүйгээр амархан мөнгө олох боломжтой. Гэвч тэд үргэлж өөрсдийн жинхэнэ хөдөлмөрөөрөө мөнгө олдог. Өөрийн олсон мөнгөө өөртөө зориулж чаддаг. Тэд авхыг хүссэн зүйлээ авч, ямарваа нэгэн зүйл цуглуулах дуртай. Гэлээ гээд тэднийг үрэлгэн тооцоогүй гэж хэлж болохгүй. Тэд харин ч эсэргээрээ олсон мөнгөө зөв зарцуулж чаддаг санхүүгийн мэдлэг өндөртэй хүмүүс байдаг. Танилуудтайгаа мөнгөний тооцоотой байх дургүй бөгөөд хэрвээ мөнгөний тооцоотой бол маш хатуу няхуур ханддаг

                                                       Үхэр

Үхэрийн ордныхон санхүүгийн салбарт ихээхэн амжилт олох магадлалтай. Тэд их хямгач, тооцоотой хэзээ ч үрэлгэн ханддаггүй хүмүүс байдаг. Өглөгч өгөөмөр хүмүүс учир яг л гар нийлсэн хамтрагчаа олж чадвал богинохон хугацаанд, асар их ашиг олж, хөрөнгөжих боломжтой. Аливаа бизнесид адтай одтой байдаг гэдгээ маш сайн мэддэг. Гэхдээ үүнээсээ болгоомжлох хэрэгтэй. Ганц л хазгай гишгэвэл уналтанд орж, дампуурж болзошгүй.Магадгүй бизнесэд амжилт олдог нь зохион байгуулах өндөр ур чадвартай нь холбоотой байх. Тэд мөнгийг биш, мөнгө үргэлж тэднийг дагадаг.

                                                       Ихэр

Өөрчлөлтийг өөрийгөө нээх шинэ сорил хэмээн хүлээж авдаг эрч хүчтэй хүмүүс юм. Шударга хүмүүсийг найзаараа сонгодог. Өөрийгөө үргэлж эрэлхийлж байдаг. Эсрэг хүйстэнтэйгээ удаан хугацаагаар харилцаа тогтоож чаддаггүй. Гэвч жинхэнэ хайраа олвол хамгийн галзуу хайрлагчид юм.

                                                    Мэлхий

Ойр тойрны хүмүүсийнхээ витамин нь. Хайртай хүмүүсийнхээ баяр баясгалангаас аз жаргалыг мэдэрдэг. Золбоолог хүмүүстэй хамт байх дуртай бөгөөд онгироо хүмүүсийг худал дүр эсгэгчид гэж боддог. Хэт итгэмтгий учир бусдад ашиглуулж болзошгүй учир аливаа харилцаанд няхуур хандаж байх нь чухал.

                                                     Арслан

Бардам зан бол тэдний тодотгол. Маналайлагч, бусдад үргэлж хайрлагдаж, хүндэтгэлийг нь хүлээж байдаг хүн. Шударга хүмүүсийг хүндэлж, хов жив хөөсөн хүмүүсийг зүгээр л орхиж чаддаг. Бусадтай зөвлөлдөж байж шийдвэр гаргахгүй бол чухал яаралтай гаргах шийдвэрүүдэд дээр алдах магадлалтай. Хэт омголон хэзээ ч үл нугарах бардам зангаа хаяа ч болов хойш тавьж байж хайртай дотны хүмүүсээ авч үлдэж чадна.

                                                      Охин

Охины ордныхон бол дотогшоо хүмүүс байдаг. Бүхнийг өөрөө хийж, бусдаас тусламж хүсэх дургүй. Бусадтай харилцах тал дээр маруухан хэдий ч зөрүүд бүхнийг өөрийнхөөрөө хийх гэж дайрдаг хүмүүст маш дургүй. Тэд бусадтай чимээгүй өрсөлдөж үр дүнгээрээ бусдыг байлдан дагуулж байдаг.

                                                    Жинлүүр

Өөрөөсөө үргэлж хайр цацруулж байдаг тусч хүмүүс. Жижигхэн зүйлд ч чин сэтгэлээсээ талархаж мэддэг. Өөрт нь шударга бус ханддаг хүмүүст дургүй бөгөөд чимээгүйхэн орхиж байдаг. Хамгийн хэцүү нөхцөлд ч боломж байдаг гэдэгт итгэдэг бөгөөд үргэлж хүнд хэцүү зүйлээс гарах гарцаа олж чаддаг. Энэ зан нь тэдэнд ажил, амьдрал, карьерт нь ихээхэн хөгжиж дэвших боломжийг олгож байдаг.

                                                    Хилэнц

Хийж буй зүйлийнхээ хамгийн шилдэг нь байж чаддаг бөгөөд бусдын анхаарлын төвд байх дуртай хүмүүс. Бусдыг хэмлэгч хүмүүст дургүй бөгөөд сөргөлдөх хандлагатай байдаг. Дэлхий ертөнц үргэлж түүний талд буй мэт л үргэлж эрч хүчтэй золбоолог байдаг. Бардам зангаа хойш тавьж бусдад буулт хийж сурвал ажил амьдрал нь өмнөхөө хэдэн зуу дахин хурдтай дээшлэх болно.

                                                      Нум

Адал явдалт кино шиг амьдралыг хүсдэг. Бусдыг сонсож, тэдэнд зөвлөгөө өгөх нь тэдний мэргэжил мэт чадварлаг. Үргэлж бусдад тусалж, өрөөл бусдад чинь сэтэглээсээ ханддаг. Гэвч заримдаа өөрийгөө хайрлахгүйгээр орхигдуулж байдаг. Энэ нь нумын ордныхонд ганцаардлыг мэдрүүлж, амьдралаас залхах мэдрэмжийг мэдрүүлж болзошгүй тул үргэлж өөрийгөө хайрлаж, хайртай дотны хүмүүстэйгээ хөгжилдөх нь зүйтэй.

                                                    Матар

Тэдний хэт нарийн тооцоо нь эрсдэлийг бууруулах бус харин ч илүүтэй нэмэгдүүлж байдаг. Матрынхан хэзээ ч, хэнийг ч өөрчлөх гэж оролддоггүй. Хааяа зүгээр сууж байгаад л стрессдэх гээд байдаг тул цонхоороо харангаа амьдралынхаа талаар эргэцүүлэх дуртай байдаг. Матрынхан дэмий хоосон яриа, тайван орчин бүрдэхгүй байхыг тэвчиж чаддаггүй.

                                                    Загас

Хамт олондоо хүндлэгдэж хайрлагдсан нэгэн байхыг хүсдэг. Тэд хахир хатуу, цэвдэг зантай хүнд дургүй. Хүссэн зүйл нь бодит үр дүнтэй нийцэхгүй байх нь тэднийг цухалдуулдаг. Бусдын өөрийг нь юу гэж бодох бол гэсэн бодолыг үргэлж бодож хүндээр хүлээж авж байдаг. Бусдын бодлыг бус өөрийн дотоод хүнтэйгээ ярилцах нь таныг бие даасан нэгэн болоход туслах болно.

Эх сурвалж: Bolomj

 

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!