Амьдрал

Өнөөдөр болон маргааш амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилнэ

Хичээлийн шинэ жил эхлэх үеэр нийслэлийн авто замын хөдөлгөөний ачаалал нэмэгддэг. Тиймээс жил бүрийн намар амралтын өдрөөр тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор зорчуулдаг. Өнөөдөр, маргааш 09:00-19:00 цагийн хооронд Энхтайваны өргөн чөлөө буюу Зүүн дөрвөн замаас Баруун дөрвөн зам хүртэлх гудамжийг Автомашингүй гудамж болгон, хичээлийн хэрэгсэл, дүрэмт хувцасны үзэсгэлэн худалдаа зохион байгуулахаар болжээ.

Тодруулбал, Голомт банкны Зээлийн төвийн өмнөх талбай болох Улаанбаатар их дэлгүүрийн замын хойд талд, Улсын их дэлгүүрийн урд талбай, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж буюу Циркээс Их дэлгүүр орох замд, Д.Сүхбаатарын нэрэмжит талбай, Бөхийн өргөөний хойд талын талбай, Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны 1, 2, 3 дугаар байрны хойд талын талбай гэх томоохон зургаан байршилд үзэсгэлэн худалдаа зохион байгуулах юм.

Наймдугаар сарын 28 буюу өнөөдөр, 29 буюу маргаашийн амралтын өдрөөр тэгш, сондгойгоор зорчуулах зохицуулалт хийхээр болсон. Тодруулбал, наймдугаар сарын 28-ны бямба гарагт автомашины улсын дугаарын сүүлчийн орон нь тэгш, 29-ний ням гарагт сондгой тоогоор төгссөн тээврийн хэрэгслийг 08:00-20:00 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулна.

Дугаарын хязгаарлалт нь Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон, 32-ын тойргоос 120-ын уулзвар хүртэл үйлчилнэ.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!