Мэдээ

Содны уусмалаар амны эвгүй үнэрийг ИНГЭЖ арилгадаг

Содны уусмал маш олон талын ашигтай бөгөөд гэрийн эзэгтэй бидний гайхалтай туслах болж чадна. Тээврийн хэрэгсэлээр явахаар танай хүүхдийн дотор муухай оргиж толгой нь эргэдэг бол сод давсны уусмал их тус болно. 1 литр бүлээн буцалсан усанд тал цайны халбага сод, 1 цайны халбага давс уусгаад 5 минут тутамд 1 хоолны халбагаар уулгах хэрэгтэй. Энэ уусмалыг цус алдалт, шингэнэ алдалт мөн халуурахдаа их хөлөрч буй өвчтөнд уулгавал шингэнэ хурдан нөхөгддөг.

Содны уусмалаар хөл, ам болон суганы муухай үнэрийг арилгаж болно. Исэллэг орчинд нян хурдан үржиж евгүй үнэр үүсгэдэг бол хүнсний сод энэ хүчиллэг чанарыг саармагжуулж үнэр ялгарахыг зогсоодог байх нь. Зуны цагт өглөө бүр содны уусмалаар сугаа арчивал хөлрөх нь бага.
Нүд өвдсөн үед содны уусмалыг зөөлөн хөвөнд шингээж нүдээ ойр ойрхон шавш. Гэхдээ нэг хөвөнгөөр нэг л удаа нүдээ арчих хэрэгтэйг анхаарна уу.


Зүрх гэнэт хүчтэй дэлсэх үед тал цайны халбага сод уухад зүрхний цохилт багасна.
Даралт буулгах эм гарын доор байхгүй үед тал цайны халбага сод уухад цусны даралт бага зэрэг бууна.* Содыг бага зэрэг норгож зуурмаг болгоод шумуул, ялаа хазсан газар жин тавихад дорно загтнахаа больж улайлт нь хурдан арилна.
Содтой усаар утлага хийхдээ данханд 1 аяга ус 1 цайны халбага сод хийж буцалгана. Данхны цоргонд цаасаар хоолой хийж түүгээрээ 10-15 минут амьсгална.
Буйл үрэвссэн хэсэгхэн газар содны зуурмаг хуруугаар түрхээд шүдний сойзоор угаах хэрэгтэй. Ингэснээр та амны хөндийгөө ч цэвэрлэнэ, хүчиллэг нянгуудыг ч устгана. Өдөр бүр содны уусмалаар амны хөндийг зайлвал шүд цоорхоос урьдчилан сэргийлнэ.
Ходоодны хямрал толгойны өвчинг үүсгэдэг. Ийм үед хөөрүүлсэн бүлээн сүүг хоёр чимх содтой уухад л хангалттай.
Эвэршсэн, ширүүн болцон тохойны арьсанд дараахь арчилгааг хийгээрэй. 1 литр халуун усанд шингэн саван найруулж 50 грамм сод хийгээд тос түрхсэн тохойгоо 10 минут дүрж дэвтээнэ. Энэ үед арьс үрдэг чулуугаар тохойгоо үе үе зөөлөн зүлгэ, дахин тос түрхээд мөн 10 минут уусмалдаа тохойгоо дүр. Арьсаа хатаасны дараагаар дахин тэжээлийн тос түрхэнэ. Энэ эмчилгээг 8-10 удаа хийвэл арьс бүрэн зөөлөрч эрүүл болно.


Их хөлөрдөг хөлийг өглөө орой содтой усаар угаагаад (1 цайны халбага содыг 1 аяга усанд найруулах), шөнө нь уусмал шингээсэн хөвөнг хуруу хооронд хавчуулж хоноод өглөө нь дахиж содтой усаар угаагаад сайтар хатаавал энэ өдрөө хол тань хөлрөхгүй.
1 хоолны халбага содоор зуурмаг хийж мөөгөнцөртсөн хөлний хурууны завсар түрхэж өгөөд хэсэг байлгасны дараа усаар зайлж хатаана. Сүүлээр мөөгөнцөртсөн хэсэг дээрээ крахмал юм уу хүүхдийн цацлага түрхээд байвал мөөгөнцөр арилна.
Хөхүүд ханиалга дарах сайн аргуудын нэг бол – содтой сүү уух. Нэг халбага содыг хөөрүүлсэн сүүнд найруулж унтахаас өмнө уувал цэр сайн шингэрнэ.
Хоолой өвдсөн үед содтой усаар хоолойгоо өдөрт 5-6 удаа зайлаад байвал хоолойны өвчин багасна (2 цайны халбага сод нэг стакан бүлээн усанд найруулна).
Хамар битүүрхэд содны уусмал тусаавал маш үр дүнтэй, харин хамарнаас их шингэнэ гараад байвал өдөрт 2-3 удаа содны уусмалаар угаалга хийх хэрэгтэй.
Энгийн хүнсний сод олон эмгэг, зовиураас ангижруулах гайхалтай шидэт увидастай. Сайн гэрийн эзэгтэйн эмийн санд сод заавал байх ёстой зүйлүүдийн нэг.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!