Амьдрал

Хүмүүсийн 95 хувь нь будаагаа буруу агшаадаг

Будаанд агуулагдах хорт бодис нь ургалтын явцад ашигласан химийн гаралтай бордоо, хортон шавьжаас хамгаалах, устгах хорноос үүдэлтэй. Будааны талбайг он удаан жил ашигласан байх тул хөрсөнд нь хорт бодисын хуримтлал үүссэн байдаг. Будаа алдартай абсорбент, будаа идэхэд бие махбодид агуулагдах хорт бодисыг өөртөө шингээдэг. Будаа нь яг л ийм байдлаар хөрсний бохирдлыг өөртөө шингээнэ.

Мөн будаа тээвэрлэдэг хайрцаг, уут сав нь хүнцэл ихээр агуулсан байдаг хулганаас хамгаалах зорилготой. Будааг урсгал усанд ус нь цагаан тунадасгүй болтол нь угааж хэрэглэх ёстой ажээ. Будаанд агуулагдах хүнцлийн зөвшөөрөгдсөн хэмжээ ямар байх ёстой вэ?

Чухам ямар хэмжээний тухай яригдаад байгаа нь маш их сонирхол татна. Хүнцэл нь хүний бие махбодийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахад хүргэдэг ялангуяа зүрх судасны өвчлөл, бөөрний дутагдал, хорт хавдар, чихрийн шижин зэрэг өвчин. Аз болж зөв цэвэрлэж болгосны ачаар будаанд агуулагдах хорт бодист хордох магадлалыг багасгах бүрэн боломжтой ажээ.

Та бүхэндээ дэлгэрэнгүй тайлбарыг өгөх гэж байна. Будааг хэрхэн зөв болгох вэ? Япончууд, хятадууд будаагаа хүйтэн урсгал усанд 7 удаа угаадаг, ингэснээр будаанд агуулагдах эргэлзээтэй агууламжийг эрс бууруулна гэж үзнэ. Энэ аргыг яаралтай будаа болгох үед л хэрэглэх ажээ.

Угтаа бол будаагаа маш их усанд шөнөдөө дэвтээж хонуулбал илүү сайн цэвэрлэгддэг гэж үздэг. Шөнө усанд хонуулсан будааны хүнцэл 80 хувиар багасч хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө нь буурна. Эрүүл мэнддээ анхаарал тавих нь чухал биз дээ? Дэвтээсэн будаа бас нэг эерэг нөлөө үзүүлдгийг анхаарах нь чухал.

Шөнө өөрт шаардлагатай усыг шингээж авсан тул болохдоо ч хурдан байна. Урьдчилан дэвтээсэн будаа 13- хан минутад л болно. Амт, чанарын хувьд ч ярих юмгүй, болсныхоо дараа нэг нэгээрээ салсан хөвсгөр зөөлөн будаа идэх нь. Хүнцэл зэрэг хорт бодисыг багасгаж хөвсгөр зөөлөн будаа идэхийн тулд дараах аргаар будаагаа болгоно уу:

Будаа болгох зөв арга хүнцлийг арилгах Хуурай будаа, усны харьцаа 1:5 байна. Будаагаа усанд дэвтээж хонуулна. Өглөө нь будаагаа хэд хэдэн удаа угаана, ус өнгөгүй болтол угаах хэрэгтэй. Будааны усыг цаасан алчууранд шингээж авна. 1 хэсэг будаа аяга, 1,5 хэсэг нь ус байна.

Аль болох бүлээн ус будаандаа хийгээрэй. Чимх давс нэмнэ. Давс нь будааны амтыг сайжруулдаг. Будаагаа буцлангуут нь галаа эрс багасгана. Будаатай савны тагийг таглах эсвэл тавгаар битүүлж орхино. Будаа зөөлөн гал дээр 10-15 минутад болно. Ямар ч тохиолдолд тагийг нь авч болохгүй

Санаж яваарай: таг авлаа будаа бүтэлгүйтнэ. Азербайжаны оршин суугч бидэнд пловны нэгэн сонирхолтой жорыг илгээсэн юм. Нэг өчүүхэн ялгаа бий: будаагаа давстай усанд дэвтээнэ, энэ нь бас л сайн талтай. Будаа нь илүү амттай бөгөөд цагаан болдог байна Үүнээс гадна давстай ус нь ямар ч таагүй үнэрийг арилгана. Харамсалтай нь зарим нэг үйлдвэрлэгчдийн будаа санаагаар унахад хүргэдэг. Болсон будаа нь нэг л эвгүй амттай, яг л хулгана амьдарч байсан мэт Танд тийм зүйл мэдрэгдэж байсан уу?

Азербайжанд будааг яг л ийм аргаар болгоно. Эмээ, ээж минь будаагаа урьд орой нь давстай усанд хийж хонуулна, будаа сайхан болдог гэж үздэг. Бас будаагаа яг л гоймон шиг давстай усанд болгоно. Будаагаа бүрэн болоогүй байхад нь амтлагчуудаа нэмээд галаа багасгана.

Ингэж хийсэн плов нь узбек, турк, афган пловны амтнаас эрс ялгаатай. Бас Иранд пловоо ингэж хийж иддэг юм байна лээ. Зайлшгүй байх ёстой амтлагч нь шафран. Хөвсгөр будаа идэхийн тулд ингэж л болгох хэрэгтэй юм байна. Надад сонирхолтой санагдсан бас нэгэн арга байгааг олж мэдлээ.

Жишээ нь: сүү, цөцгийн тос, кардамоноор амталж болгосон будаа. Будаагаа урьдчилан дэвтээж хононо. Будаан дээрээ халуун сүү хийж зөөлөн галаар жигнэнэ, жигнэхдээ кардамоноо хийж амтлах хэрэгтэй. Өөрийн амтанд тааруулаад сахар нэмж болно. Пудингийг санагдуулам амттай, анхилуун үнэртэй каш болох тул та заавал туршиж үзээрэй. Бас узбекийн нэгэн жор байна, хэлэхгүй дуугүй өнгөрч чадахгүй нь: маштай будаа.

Маш самарны онцгой амттай жижиг төрлийн ногоон вандуй. Амт нь будаатай гайхалтай зохицно. Будаагаа маштай цуг урьдчилан дэвтээж хонуулаад зөөлөн гал дээр жигнэнэ. Шим тэжээлтэй, амттай бас өег будаа бэлэн. Хүнцлийн тухай бидний бэлдсэн нийтлэлийн доор бичсэн нэгэн уншигчийн сэтгэгдэл санаанаас гардаггүй юм: би их эртний хүн бололтой, өвчтэй шүдэнд минь хүнцэл хийчихээд маргааш нь сугалж байсан удаатай

Яах аргагүй цаг хугацаа өөрчлөгдөж байна. Ахуйн хэрэглээ, хоол хүнс болон эргэн тойронд байгаа хорт бодисын тухай нэг их ярьж санаа зовдоггүй байжээ. Одоо нөхцөл байдал өөрчлөгдсөн. Эрүүл мэнддээ анхаарал тавих нь маш чухал, хүн болгон өөрийнхөө толгойг хариуцан амьдарна. Бидний нийтлэл танд хэрэгтэй санагдаж чадсан уу?

Та цагаан болон бусад төрлийн будаагаа яаж угааж, хэрэглэж байна вэ? Будаагаа дэвтээж хонуулж үзсэн үү? Будаа болгох жорыг бусадтайгаа хуваалцах хүсэл танд байгаа болов уу?

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!