Амьдрал

Өндөг Угаах Нь Зөв Үү, Өндөг Угаахгүй Байх Нь Зөв Үү

Өндөг нь хоол хүнсэнд их хэрэглэгддэг юм. Өндөгний хальсыг хоол хийхээс өмнө цэвэрлэж заншсан бол анхаарлаа хадуулнахад илүүдэхгүй юм. Өндөгийг угаах нь зөв санагдаж болох ч цэвэрлэсний дараа хөргөгчинд болон тасалгаанд удаан хадгалах нь илүү бохир болгож магадгүй юм.

Учир нь Европ болон Хонгконг, Тайвань, Солонгос, Хятад зэрэг орнуудын хүнсний аюулгүй байдлын төвөөс хэвийн нөхцөлд өндөг угаах шаардлагагүй гэдгийг онцолсон аж. Өндөгний хальсан дотор 6000-10000 орчим жижиг нүх байдаг мөн гадаргуугийн мембран хэмээх хамгаалалтын гадна давхар мембран байдаг бөгөөд энэ нь өндөгний хальсан дээрх нянг өндөг рүү нэвтрэхээс хамгаалдаг.

Өндөгний хальсыг усаар норгож цэвэрлэсний дараа өндөгний гадаргуу дахь мембраныг арилгадаг тул энэхүү хамгаалалтын хальсгүйгээр бохирдол болон бактериуд нь өндөгний хальсан дотор амархан шингэж ордог байгаа юм. Иймээс өндөгний гадаргууг чанаж, идэхийнхээ өмнө шууд усаар угааж болох боловч угаагаад удаан хадгалах нь аюултай байдаг шүү.

Өндгөн дээрх толбыг хэрхэн цэвэрлэх вэ

Хонконгийн дээд боловсролын хүрээлэнгийн хүнс, эрүүл мэндийн шинжлэх ухааны тэнхимийн дэд профессор, доктор Фанг Лийинг TOPTICk-т өгсөн ярилцлагадаа өндөгний хальсан дээр тахианы ялгадас, тахианы өд зэрэг бохирдуулагч байвал тэдгээрийг хуурай даавуу эсвэл цаасаар арчиж болно гэж хэлсэн юм.

Францын хүнс хөдөө аж ахуйн яамнаас өндөгийг зөв хадгалах тухайд, өндөгний дугуйрсан төгсгөлд агаарын уут байдаг бөгөөд өндөгний үзүүр доошоо байрлалтай байх үед өндөг хамгийн зөв байрлалд байрладаг аж.

Эсрэгээрээ, хэрэв өндөгний үзүүр дээшээ байвал агаарын бүрхүүлийн мембраныг шахаж өндөгний хальснаас тусгаарлаж, хамгаалалтын мембранд нөлөөлж, өндөг нь муудахад илүү өртөмтгий болно гэж нийтэлсэн.

Өндгийг хөргөгчинд хийх үү

Европын Хүнсний аюулгүй байдлын төвөөс өндөгийг бага температурт хадгалах нь Салмонелла зэрэг бичил биетний үржлийг удаашруулдаг гэж мэдэгджээ. Хадгалах хугацааг уртасгахын тулд өндөгийг хөргөгчинд хадгалах нь хамгийн сайн арга билээ.

Гэсэн хэдий ч температурын зөрүү нь өндөгний хальсан дээр усны дусал эсвэл хөлрөлт үүсгэдэг тул өндөг рүү бичил биетний нэвтрэлтийг түргэсгэх боломжтой бөгөөд хөргөсөн өндөгийг хөргөсөн температурт үргэлжлүүлэн хадгалах хэрэгтэй шүү. Тухайлвал зах зээлд худалдаалж буй өндөгийг хөргөгчнөөс шууд худалдан авсан бол дариу хөргөгчинд хадгалах ёстой.

Хэвийн темпратураас худалдан авсан бол өрөөний темпратурт хадгална. Өндөг хадгалах хамгийн тохиромжтой температур бол 4C- ээс 10 ° C байна гэж онцолсон. Товчхондоо өндөгийг угаах шаардлагагүй харин худалдаж авахдаа сайн шалгаж, аль болох цэвэрхэн өндөг авч байх мөн нэр хүндтэй үйлдвэрлэгч нарын тодорхой хаяг шошго болон хадгалах темпратур хугацааг сайн харж авч байхыг зөвлье.

Хэрэв таны худалдаж авсан өндөг их бохирдолтой буюу тахианы ялгадас, цус, өд зэрэг наалдсан байвал тухайн үйлдвэрлэгч аж ахуйн ариун цэвэр сайн сахиагүй байгааг илтгэж байгаагийн шинж, иймээс та бүхэн иргэний үүргээ биелүүлж тухайн үйлдвэрлэгчийн маркетингийн албанд соёлтой боловсон шаардлага тавиарай.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!