Эрүүл мэнд

Байцааны шүүсээр ходоодны шарх, хүчил ихдэх өвчнийг эмчилдэг

Монголд бөөрөнхий цагаан байцааг хоол хүнсэнд өргөн хэрэглэдэг. Байцаа нь их хэмжээний ус эслэг С,В, РР амин дэмүүд хүний биеийн эрүүл мэндийн хэвийн үйл ажиллагааг хангахад зайлшгүй шаардлагатай амин хүчлүүд агуулдаг тул эмчилгээ сувилгааны олон ач холбогдолтой.

Байцаан дахь микроэлементүүд бодисын солилцоог сайжруулж, хүүхдийн биеийн өсөлт хөгжилд чухал үүрэгтэй байдаг. Мөн судасны хана, цөсний хүүдийнд товх ургахаас сэргийлнэ. Байцаан дахь Р, С витамин нь судсыг бэхжүүлдэг бөгөөд хальсны эдүүд нь холестриныг зайлуулан, судас нарийсахаас сэргийлж бас сахарын өвчинд нэн тустай. Жингээ барих, турах энгийн арга бол өдөр бүр байцааны салат хэрэглэх ба 100гр салатанд 30ккал байдаг тул хоол боловсруулахад түлхэц болдог.

1950-д онд эмч нар шинэ байцааны шүүсээр ходоодны шарх, 12 нугалаа гэдэсний болон ходоодны хүчил ихдэх багадах өвчнийг эмчилдэг байжээ. Судлаачид эндээс үрэвслийн эсрэг шинэ бодис, витамин У ялгардгийг мэдсэн байна. Энэ ногоонд өөр судлагдаагүй бактерийн эсрэг олон бодис байдаг ба оросын ардын эмчилгээнд шарх, түлэнхий, хөлдсөн арьсыг эмчилдэг. Байцааны шүүсийг бүлээн устай хольж хоолойгоо зайлж, үсээ сайн ургуулах гэж толгойгоо арчдаг. Ялангуяа даршилсан байцааг витаминыг бүрдүүлэгч гэсэн яриаг ШУ баталсан ба 18-р зуунд ахмад Жеймс Кук: Исгэсэн байцаа өвчнийг анагааж манай усан цэргүүдийг аварч байна гэж өөрийн тэмдэглэлдээ бичиж байжээ.

Олон эрдэмтэд үе мөчний өвчин, бөөрний үйл ажиллагаа муудах, бүдүүн гэдэсний үрэвсэлд байцааны давсалсан усыг санал болгодог байна. Харин ходоодны үрэвсэлтэй, хүчил ихтэй, элэгний өвчтэй хүнд даршилсан байцаа зохимжгүй.

БӨӨРӨНХИЙ ЦАГААН БАЙЦААНЫ АЧ ТУС

Байцаа нь ислэг ихтэй учир бүдүүн гэдэсний хорт хавдраар өвчлөх эрсдэлийг бууруулдаг.
Хорт хавдрын эсийн өсөлтийг саатуулах, хоргүй хавдрын багасгах үйлчлэл бүхий бодисыг эрдэмтэд байцаанаас илрүүлжээ.

Цацраг туяаны хордлого болон цацраг эмчилгээний хорыг тайлах үйлчлэлтэй болох нь тогтоогджээ.
Европын уламжлалт анагаах хугацаанд байцааг үрэвсэл намдаах эмчилгээнд өргөн хэрэглэдэг.
Түүхий байцааны нухшийг бүтэн навчинд ороогоод биеийн өвчтэй хэсэгт тавихад өвдөлт намддаг.
Шинэхэн байцааны шүүсээр ходоод, гэдэсний өвчинг богино хугацаанд эмчилдэг.
Байцааг илчлэг бууруулсан хоолны дэг баримтлах өргөн хэрэглэдэг.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!