Эрүүл мэнд

Тарваганы хорхогны шөлөнд чинжүү хийж халуунаар нь уухад бөөр нуруу өвдөхгүй

Тарвагны хорхогны шөлөнд чинжүү хийж халуунаар уухад насанд туршид бөөр нуруу өвдөхгүй

Бөөр эмчлэх ардын эмчилгээ

Бөөр муудаж өвдөхөд:

  1. Тэхийн шээг чанаж уудаг. Энэ нь үр дүн өгдөгийг хүн бүр мэдэх бизээ
  2. Цахилдагны үндэс чанаж уух их сайн, цусаар шээж байсан хүн зүгээр болдог юм билээ
  3. Бөөр шээс ялгаруулах болон давсагний үйл ажиллагаатай холбоотой учир эмчилгээ адил байдаг бололтой.
  4. Орондоо шээдэг хүүхдэд цээнийн үндэс чанаж тогтмол уулгахад шээхээ больдог
  5. Мөн шээс хаагдсан үед цахилдаг буурцагны үндэс чанаж аягыг өгөхөд 30 минут дараа зүгээр шээдгийг би олон удаа үзэж байна
  6. Шүдлэн хонины бөөрийг борцолж нүдээд өдөрт 3 удаа хоолны жижиг хонины ахар сүүлны яс чанаж уухад бөөр бэлхүүсний өвчин арилдаг.
  7. Бөөр муудсан хүн туйплан уух нь энэ сайн.
  8. Бөөрний чулуутай хүн нэг дор 3 пиво уугаад хөлсөө гартал гүйхэд чулуу бутарч гадагшилдаг.
  9. Давсагны чулуутай хүн бөөрөнхий сонгино жижиглэж хэрчээд шилний тал хүртэл хийгээд сайн архи хийж 12 хоног дулаан газар тавиад өдөрт 3 удаа хоолны өмнө халбагаар уухад чулуу хайлж гарна

  1. Нохойн хошууны хандыг байнга хэрэглэхэд бөөр ходоодны өвчингүй болно
  2. Тарвасны шүүс бөөр цэвэрлэдэг чулууг гадагшлуулна
  3. Янгир ямааны мах бөөрөнд нэн тустай
  4. 1 л усанд том халбагаар 2 тэхийн шээг хийж хандалж уухад сайн
  5. Бөөр хөрч илч буурахад галуу шувууны мах шөл идвэл сайн
  6. Тарвагны хорхогны шөлөнд чинжүү хийж халуунаар нь ууна. 2-3 уухад насанд туршид бөөр нуруу чинь өвдөхгүй -Бөөрний хий ихэдсэнээс дөрвөн мөч янгинаж өвдөнө. Шар тос, Арвайн гурил,бор давс адил хэмжээтэй хольж бүлээн жин тавиад эдгэрнэ.

Бөөрний өвчлөл юунаас болдог вэ

Хүний хэвлийн хөндий буюу нурууны дотор талд наалдан байрласан шош хэлбэрийн хос цуллаг эрхтнийг бөөр гэнэ. Бөөр бол хүний амин чухал хос эрхтэн юм. Биеийн жингийн 0.3%-тай тэнцэх ба 1 минутанд 1.2 литр цусыг шүүдэг. Өөрөөр хэлбэл бодисын солилцооны явц дахь бүх хортой бодисуудыг шээсээр дамжуулж шүүж гаргадаг ба хэрэгтэй зүйлүүд нь цусандаа орж байдаг.

Гүйцэтгэх үүрэг:

  • Ялгаруулах- Бодисын солилцооны явцад үүссэн илүүдэл хорт бодисыг шээс болгон ялган гаргах усны аж ахуйн үүрэг
  • Хүчил шүлтийн болон усны тэнцвэрт байдлыг хадгалах
  • Биеийн даралтыг тогтвортой хэмжээнд байлгах
  • Дотоод шүүрлийн зарим үйл ажиллагаанд оролцох
  • Бөөр нь өдөр тутам 1,5-2 л илүүдэл шингэнийг шээс болгон гадагшлуулна. Бөөрний урт нь 10-12 см, өргөн нь 5-6 см, зузаан нь 3-4см байдаг. Бөөр тус бүрдээ 130 г орчим жинтэй. Бөөрний цуллаг эдэд бөөр, бөөрний тэвш, бөөрний жижиг бөөм, лимфэн цорго, бөөрний үүд, вен, артер, мэдрэлийн ширхэг, бүрхүүл хальс, шээс дамжуулах цорго зэрэг олон нарийн бүтэцтэй. Тэдгээрээс бөөрний жижиг бөөм болон бөөрний тэвшинцэр гэмтэж өвчлөх нь олон тохиолдоно.

  • Ямар нэг биед архаг голомт, халдвар. Энэ өвчнийг үүсгэх нян вирус нь голцуу цус хайлуулах А хэлбэрийн гинжин бөөрөнхий бактер байдаг боловч бусад нянгаас ч үүснэ.
  • Цаг агаарын эрс тэс уур амьсгалаас болж даарч хөрөх
  • Ихэвчлэн эмэгтэйчүүд өвчлөх нь элбэг. 35-45 насны хүмүүст архаг үрэвсэл илүү өндөр илэрч, эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс 3 дахин илүүтэйгээр бөөрний архаг үрэвслээр өвчилж байна. Өвчилсөн бүсгүйчүүд хүйтний улиралд дороосоо даардагтай холбоотой. Мөн эмэгтэйчүүдийн шээсний сүв богино байдаг нь өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг.
  • Давсаг үрэвссэн үед бөөр хоёрдогчоор өвчлөх
  • Давс ихээр хэрэглэх
  • Шингэн юм бага уух
  • Таргалалт
  • Эмийн хэрэглээ
  • Гэмтэл
  • Эрүүл ахуйн дадал
  • Хоол хүнсний эрүүл ахуй, чанар

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!