Амьдрал

Япончууд хүүхдээ хэрхэн зөв хоолны дуршилтай болгодог вэ? Бага насны хүүхдийг хэрхэн жингийн илүүдлээс сэргийлэх вэ?

Бяцхан үрс маань бор хоолонд ороход эцэг эхчүүд аль болох эрүүл, амттай хоол идүүлдэг билээ. Гэвч бага насны хүүхдийг анхнаас нь зөв хооллож сургахгүй бол ирээдүйд жингийн илүүдэлтэй, ужиг өвчтэй болох магадлалтай байдаг байна. Иймд манай сайт та бүхэнд Япон улсын хүүхдээ зөв хооллож сургадаг талаар мэдээ бэлтгэлээ.

1. Хүүхдэдээ шинэ амт мэдрүүлж туршлагатай болгох

Бага насны хүүхэд нэг төрлийн хоол байнга идвэл аажимдаа залхаж тухайн хоолонд дургүй болж эхэлдэг байна. Энэ нь ирээдүйд насанд хүрсний дараа зөвхөн багадаа иддэг байсан хоолноос өөр хоол идэж чаддаггүй болгодог байна. Нас ахих тусам эрүүл хоолноос татгалзаж биед сөрөг нөлөө үзүүлэх үндэс болдог ажээ. Иймд эцэг эхчүүд хүүхдээ багаас нь төрөл бүрийн хоолны амт мэдрүүлж сургах нь зөв байдаг байна.

2. Дургүй хоолонд дуртай болгох арга

Мэдээж таны хүүхэд хийсэн хоол болгонд дуртай байхгүй. Та хэчнээн тайлбарлаад идүүлэх гээд чадахгүй байгаа бол дараах аргыг туршаад үзээрэй. Хэрвээ хоолоо идэж дуусгавал урамшуулах, гоё зүйл өгнө гэх мэт арга ашиглана. Хүүхэд тань шилжилтийн насандаа хүрэх үед хоол голохгүй иддэг болно.

3. Жижиг аяганд хоол идүүлэх

Биднийг бага байхад өвөө, эмээ, ээж, аав бүгдээрээ гэдсээ дүүртэл цадталаа ид гэдэг. Гэвч хүн бүрийн биеийн онцлог өөр болохоор бага байхаасаа их идэх нь жин нэмэх, хөдөлгөөний дутагдалтай болох, идэмхий болох гэх мэт олон муу талтай байдаг. Харин бага багаар жижиг аяганд хоол идүүлэх нь жин огцом нэмэгдэхээс сэргийлж ирээдүйд ховдог идэмхий хүн болохгүй байх үндэс болдог байна.

4. Гэр бүлээрээ хамт сууж хоол идэж байх

Эрүүл хооллох нь зөвхөн эрүүл хүнс биш харин эрүүл жаргалтай уур амьсгал юм. Хамт хооллох нь бага насны хүүхдэд маш сайнаар нөлөөлдөг байна. Хүүхэд хэрхэн хоол бэлтгэж, аягалж байгааг харах зөв хооллох талаар сурах, юм ярих гээд олон давуу талуудтай.

5. Тогтмол дасгал хөдөлгөөнтэй байлгах

Хүүхэд цаанаасаа эрч хүч хөдөлгөөн ихтэй байдаг. Гэвч сүүлийн үед утас, тоглоомд цагаа зарцуулах болжээ. Хүүхэд тогтмол хөдөлгөөнтэй байснаар байгалийн жамаараа зөв өлсдөг байна. Иймд хүүхдээ гүйлгэх, үсрэх гэх мэт биеийн тамирын дасгал хийлгэх, гадаа хамт тоглуулах найзуудтай болгохыг зөвлөж байна.

Та юу гэж бодож байна? Таны хүүхэд зөв хооллож сурсан уу?

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!