Амьдрал

ЦАГААН ГАА НИМБЭГНИЙ ДАРХЛАА ДЭМЖИХ ЦАЙ нь биеэс хорт бодисыг гадагшлуулах тустай

Цагаан гаа болон нимбэг нь дархлааг маш сайн дэмжиж өгөхөөс гадна биеэс хорт бодисуудыг гадагшлуулж өгч турахад маш тустай ургамал, жимс юм. Энэ цайг өглөө бүр хоол идсэнийхээ дараа ууснаар та дархлаагаа дэмжиж мөн таны гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжирч өтгөн гадагшлахад тустай!
Нимбэг нь С аминдэмийн агууламж өндөртэй учраас дархлаа сайжруулж, ханиад томууг эмчлэхэд тустай. Цагаан гаа нь цусны эргэлтийг сайжруулах, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг тул гар хөл нь даарч, хүйтэн байдаг хүмүүс хэрэглэхийг зөвлөж байна. Мөн бүх төрлийн үрэвсэлт өвчний үеийн эмчилгээнд хэрэглэж болно.
Энэ хоёр дээр зөгийн бал нэмснээр илчлэгийг нэмэгдүүлж, ханиалга, хоолойн өвдөлтийг намдаадаг, мөн бактерийн эсрэг үйлчилгээ маш сайтай. Өглөө бүр үүнийг ууснаар бүх биеийн эрүүл мэндийг дэмждэг.
Ингэж уухад ялангуяа гэдэс ходоодны дотор өөх хайлж бэлхүүсээр нарийсч турна.
Мөн эмэгтэйчүүдийн биеийг дулаан байлгаж эмэгтэйчүүдийн сав суулга дотор эрхтэн гээд бүх юманд сайн.
Эмэгтэйчүүд тогтмол хэрэглэж байхад эрүүл мэндэд маш сайн юм!
Харин дотор халуун ихтэй хүнд цагаан гаа таардаггүй гэдэг тул ихээр ууж болохгүй!

ХЭРХЭН БЭЛДЭХ ВЭ

Цагаан гаагаа хальслахгүйгээр шороог нь сайтар үрж угаагаад багавтар усанд тал халбага хужир хийгээд 15 минут орчим байлгана. Угааж цэвэрлэсэн цагаан гаагаа нарийхан урт хэрчиж бэлдэнэ.
Нимбэгээ хальслахгүйгээр бүдүүн ширхэгтэй давсаар сайтар үрж угаагаад мөн хужиртай усанд 15 минут орчим байлгаж цэвэрлэнэ. Бүүр сайн цэвэрлэе гэвэл буцалж буй усанд 1 дүрээд авчихад нимбэгний хальс маш сайн цэвэрлэгдэнэ.
Тэгээд нимбэгээ дундуур нь 1 хуваагаад нимгэн зүсэж бэлдээд шилэн саванд хэрчиж бэлдсэн цагаан гаатайгаа холиод хийнэ. Саваа дүүртэл хийсний дараа шингэн зөгийн балаа дээрээс нь давтал хийгээд таглаад хөргөгчинд хадгалаарай! Зөгийн балыг сонгохдоо 100% цэврийг нь сонгоорой!

ХЭРХЭН УУХ ВЭ?

Зөгийн баланд дарсан бэлдмэлээсээ нимбэгийг нь аягандаа авч хийгээд зөвхөн цагаан гаанаасаа 2~3 халбага орчим аваад 1 литр орчим усанд хийгээд 5~ 10 минут зөөлөн гал дээр буцалгасаны дараа шүүж аваад нимбэгтэй аягандаа хийгээд дарсан бэлдмэлийнхээ шингэн зөгийн балнаас 1 халбагыг хийгээд ууна. Хутгахдаа зөвхөн модон халбага ашиглаарай!
Төмөр халбага нь зөгийн балны эрдэсийг устгадаг тул!
Өдөрт 1~2 аяга уухад хангалттай.
Цайг нь шүүж аваад үлдсэн цагаан гаан
дээрээ ус нэмээд дахин 1 удаа буцалгаж ууж болно.
(Үүнд 7 ширхэг томовтор нимбэг, 7~8 ширхэг гарын алганы хэрээний цагаан гаа орсон байгаа)
Цагаан гааг хатааж хэрэглэх мөн цай хийж уухаас гадна байцаа алим, лууван, шанцайгаа шахахдаа 1 стакан шүүсэнд эрхий хурууны хэрээтэйг хамт шахаж ууж байгаарай! Шүүсийг сэнгэнэсэн сайхан гоё амттай болгож өгөхөөс гадна эрүүл мэндэд маш сайн!

Өвлийн улиралд цагаан гааг тогтмол хэрэглэвэл биеийн эсэргүүцэл сайжирч ханиад томуу тусахгүй сайн талтай.
Мөн зуны халуунд цагаан гааг идэх юм уу хатаасан цагаан гааг цайтай хандалж уувал бактерыг эсэргүүцэх, халууныг хөөж, тархи толгойг сэргээдэг. Тогтмол хэрэглэж дадвал ядрах, тамир алдах, хоолонд дургүй болох, нойр хулжих, хавагнахыг зохицуулж чаддаг юм байна. Хоол идэх үедээ хэдэн зүсэм цагаан гаа хэрэглэвэл, хоолны дуршлыг нэмэгдvvлдэг бөгөөд ходоодонд сайн, цагаан гаатай усаар амаа зайлахад амны эвгүй үнэрийг арилгаж, шүдний угийн үрэвслийг эмчлэхэд ч үр дүнтэй гэнэ.

Цагаан гааг хоол хүнсэндээ хэрэглэхдээ хальсалдаггүй юм байна. Гааны хальс нь хөлс гадагшлуулах, наршихаас сэргийлэхээс гадна элэг болон хоол шингээх эрхтнийг хамгаалах, шээс гадагшлуулах зэрэгт маш сайн эм болдог. Энэ ургамал цусны эргэлтийг сайжруулдаг учраас гар хөл нь үргэлж даардаг хүмүүс тогтмол хэрэглэх хэрэгтэй.Мөн захын судсыг тэлдэг, цус шингэлдэг чанар нь даралт ихтэй хүмүүст тохирох төдийгүй толгойн өвдөлтийг намдаадаг бол бүх төрлийн шалтгаант дотор муухайралт, бөөлжилтийг намдаадаг нь олон тооны судалгаануудаар батлагджээ.
Цэр ховхолж, хөлөргөдөг учраас ханиад томууны үед хэрэглэнэ.Үрэвслийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй учраас үе мөчний өвчнүүдийн үед бас хэрэглэдэг. Эмэгтэйчүүдийн сарын тэмдгийн үеийн өвдөлтийг ч намдаадаг юм байна.
Цагаан гааны үндэс нь ходоодтой адилхан хэлбэртэй. Энэ ногооны нэг ач холбогдол нь хоол шингээх үйлчилгээтэй. Хордлого тайлдаг. Тиймээс хятадууд 2000 жилийн өмнөөс цагаан гааг ходоод анагаах, далайн өвчний эсрэг өргөн хэрэглэсээр иржээ.Сүүлийн үед цагаан гааг Азийн орнуудаас гадна дэлхийн бусад орнуудад ч өргөн хэрэглэдэг болоод байгаа нь түүний анагаах увидасыг илүү таньж мэдэснийх байх.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!