Амьдрал

ХҮҮХДЭЭ УНТУУЛГАД ОРУУЛ ГЭСЭН Ч ЭХИЙН СЭТГЭЛ ХЭЗЭЭ Ч ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ

Хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэхээр бусдаар өөр мэтээр хүлээж авдаг. Тэгвэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд Монголд амьдрахад ямар бэрхшээл тулгардаг талаар энэ удаагийн манай Гашуун яриа нэвтрүүлэгт Т.Түвшинжаргал оролцож ярилаа.

Сайн байна уу та өөрийгөө танилцуулахгүй юу? Намайг Т.Түвшинжаргал гэдэг хоёр сайхан хүүгийн ээж. Хүүхэд тань ямар шалтгааны улмаас хөгжлийн бэрхшээлтэй болсон бэ?

Тухайн үед би 23-хан настай залуухан ээж байсан. Цэцэрлэгийн бүртгэл эхлээд долоон хоногийн дараа цэцэрлэгт явуулах гээд төлөвлөөд, шинжилгээнүүдээ өгөөд бүтэн сайны орой гэртээ ирээд унтдагаараа унтсан. Унтаад халуураад тэгээд бид хоёр түргэн дуудаад анх эмнэлэгт очиж байсан.

Халууралтаас үүдэлтэй таталт өгдөг ханиад байгаа гээд манай эмч нар жоохон хойш суусан. Анх дүүрэг дээр очиж байсан. Дүүргийн эмч нар маань таталт өгөөд байгаа учраас та хоёр эх нялхас руу шилжсэн дээр юм байна гээд шилжсэн.

Тэндээ долоо хоног эмчлээд гарах болсон чинь мэдрэлийн эмч орж ирээд уулзсан. Та хоёрт дахиад онош гаргах хэрэгтэй байна. Хүүхэд нэг л биш байгаад байна гэсэн.

Миний хувьд ч гэсэн сэргэлэн цовоо, босоод үймүүлдэг байсан хүүхэд чинь нурмагар байдалтай босож чадахгүй, тамирдуу байдалтай байгаад байсан. Манай хүүхэд энгийн байдаг үеэсээ өөр байна. Тийм болохоор дахиж би шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна гээд бид хоёр урагшаа гурвал гал руу орж хүүгийнхээ тархины зургийг авахуулаад анхныхаа оношийг мэдсэн. Тэгэхэд эмнэлэгт очоод эмнэлгээс дамжсан хугацаанд бид хоёр бүх цаг хугацаагаа алдчихсан. Тухайн үеийн эмч нарын буруу алдаа байсан. Тэгээд бас оношоо тогтоохгүй их удсанаас болж хөгжлийн бэрхшээл буюу саажилт үүссэн. Тэгэхээр хүүхэд тань төрөлхийн биш эмч нарын буруугаас болж олдмол хөгжлийн бэрхшээлтэй болсон юм байна тийм үү?Ер нь эхний гурван жил бид хоёр эмнэлгээс салаагүй. Гурван жилийн хугацаанд эмнэлгээс салахгүй эх нялхаст манаач, ажилтан болтол нь л бид хоёр амьдарсан. Буцаад л эмч нар дээрээ очдог болохоор миний хүүг тогтоож өдий хүртэл эмчилж өгч байгаад эмч нартаа их талархдаг.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!