Эрүүл мэнд

Шүдээ хэтэрхий чанга дарж, буруу угаадаг алдаагаа засцгаая

Шүдний шар өнгөрийг арилгахын тулд олон хүмүүс чанга дарж хүчтэй угаах ёстой гэж боддог. Энэ нь нийтлэг байдаг буруу ойлголт, өнгөрийг арилгахад зөөлөн угаахад л хангалттай байдаг. Шүд цэвэрлэх хамгийн гол зорилго бол шүдний эргэн тойрны гадаргууг жигд бөгөөд зөөлөн цэвэрлэх ёстой байдаг. Иймд манай сайт та бүхэнд хүмүүсийн нийтлэг гаргадаг 4 алдаа болон түүнийг засах 4 аргыг хүргэж байна.

НИЙТЛЭГ ГАРГАДАГ 4 АЛДАА

1. Буйлны гэмтэл

Хэрвээ та мэдэж байгаа бол шүд бүр өөрийн гэсэн паалан бүрхүүлтэй байдаг. Хэрвээ хэт дарж угаавал бага багаар гэмтдэг бөгөөд яваандаа буйланд нөлөөлж уг хэсгийг гэмтэхэд хүргэдэг. Хэрвээ шүдний паалан гэмтэл энэ шатанд хүрвэл сувгийн эмчилгээ болон шүд авхуулах хүртэл арга хэмжээ авах шаардлагатай болдог. Судалгаагаар хүмүүсийн 10-20 хувь нь шүдээ буруу угааснаас болж ийм байдалд хүрдэг гэсэн судалгаа гарчээ.

2. Шүд хэт мэдрэмтгий болно

Энэ магадгүй хүмүүсийн хамгийн дургүй мэдрэмж байж болох юм. Нэгэнт таны шүдний паалан гэмтсэн бол дагаж ирэх сөрөг үр дагавар бол шүд хэт мэдрэмтгий болох явдал юм. Учир нь таны шүд паалангийн хамгаалалтгүй болсон болохоор халуун, хүйтэн зүйлд янгиндаг болдог, мөн энгийн амьсгал авахад хүртэл хэцүү болдог. Хэрвээ таны шүдэнд ийм зовуурь илэрч байвал шүдний эмчид хандахыг зөвлөж байна.

3. Таны сойз тэсэхгүй хэлбэрээ алддаг

Хэрвээ та буруу угааж байгаагаа мэдэхийг хүсвэл дараах байдлаар мэдэж болно. Та хямдхан хатуу үстэй сойз авдаг, 1 сарын дараа авсан сойз хэлбэрээ амархан алддаг. Энэ нь таныг шүдээ хэт чанга дарж угааж байгааг илтгэх нэгэн илрэл болдог бөгөөд шүдний сойзыг 3-4 сар хэрэглэгдэх заалттай байдаг аж.

4. Буйл бага багаар өвдөж шүд шарлана

Буйлны доорх шүд паалангийн хаамгаалалтгүй байдаг учраас шар өнгөтэй байдаг. Доод шүдийг ганц хамгаалж байгаа зүйл нь буйл байдаг учраас та буйлаа сайн арчлах хэрэгтэй байдаг байна. Учир нь буйл гэмтэж шүдний доод хэсэг ил гарвал нян, бактерид өртөмтгий байдаг ба цаашилбал шүдийг бүхэлд нь өвчлүүлэх эрсдэлтэй байдаг.

ХЭРХЭН АЛДААГАА ЗАСАХ ВЭ?

1. Зөөлөн үстэй сойз бол таны хамгийн зөв сонголт

Зарим хүмүүс чанга ширүүн сойзоор угааж байж угаасан юм шиг болдог гэж хэлж магадгүй. Гэхдээ ямар шүдний сойз хэрэглэж байгаагаас шүд гэмтэх эсэх нь шалтгаалдаг юм шүү. Иймээс мөнгөө харамлалгүй зөөлөн үстэй сайн чанарын сойзоор шүдээ угаагаарай. Гол нь чанга дарж биш зөөлөн жигд 45 хэмийн налуу барьж угаагаарай.

2. Электрон шүдний сойз

Электрон шүдний сойз нэг давуу тал нь жигд зөв даралттай угаахад тусална. Таньд илүү сайн цэвэрлэж байгаа мэдрэмжийг өгөх бөгөөд та шүдэндээ илүү их цаг зарцуулахад эерэг мэдрэмжийг өгдөг давуу талтай.

3. Шүдний сойзоо зөв барих

Сойжыг атгаж барих нь угаах даралтыг нэмдэг буруу талтай. Харин сойзыг үзэг шиг 3 хуруугаараа барьвал даралт багатай зөв угаахад туслах юм. Түүнчлэн шүдээ хэр хүчтэй дарж угааж байгаагаа анхаарч үзэхээс гадна сойзны үс шүдний бүхий л хэсэгт хүрч чадаж байгаа эсэхийг мэдэрч угаах боломжтой болно.

4. Таньд таарах шүдний оо

Шүдний ооны гол зорилго бол шүд, буйл, амны хөндийг эрүүл байлгах билээ. Гэхдээ рекламаар гарсан болгон таньд тохирно гэсэн үг биш бөгөөд дотроо олон олон тохирохгүй муу төрөл байдаг. Ихэнх хүмүүс найрлагыг нь шалгаж аваагүйгээс болж шүдээ амархан гэмтээж санхүүгээр хохирдог ажээ. Иймд та үргэлж шүдний ооны найрлагыг шалгаж эсвэл интернетээр хүмүүсийн сэтгэгдэлийг шалгаж үзэж байгаарай.

Хэрэв та хэрэглэж буй шүдний оогоо шалгаж үзэхийг хүсвэл мөнгөлөг цаасан дээр шүдний оо түрхэж зүлгээд, усаар зaйлж арилгаарай. Мөнгөлөг цаасан дээр хэдий хэмжээний зураас үлдэнэ тэр хэмжээгээр шүд гэмтээх эрсдэлтэй байдаг.

Та юу гэж бодож байна? Та шүдээ зөв арчилж чадаж байгаа юу?

 

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!