Амьдрал

Бүлээн усанд орой бүр сууж дараах өвчнүүдээс амархан салаарай

Савтай бүлээн усанд суугаад л эрүүл мэндийн зарим асуудлаасаа салчихна гэхээр танд итгэмээргүй санагдаж байгаа биз? Гэсэн ч энгийн атлаа үр дүнтэй дараах зургаан жорыг америкчууд тун өргөн хэрэглэдэг ажээ.

Уг эмчилгээний үр дүнд та шулуун гэдэс болоод үтрээний өвчнөөс сэргийлж чадна. Мөн цусны эргэлт сайжирч, эмчилгээ илүү үр дүнтэй болдог гэдгийг санаарай. Элдэв эм тариа хэрэглэж биеэ хордуулахгүйгээр гэрийн нөхцөлд хийхэд боломжтой гэдгээрээ онцлог.

Ингээд танд дараах зургаан жорыг санал болгоё.

Нэрс

Хэрвээ та шамбарамтай бол дараах зааврыг дагаарай. Нэг аяга буцалсан усанд хоёр цайны халбагаар нэрс хийж хутгаад 20 минут байлга. Дараа нь найруулсан хандаа бүлээн усанд хийгээд 15-20 минут дотор нь суугаарай.

Гамамелион цэцэг

Гамамелион цэцэг нь Хятад, Япон зэрэг орнуудад түгээмэл ургадаг ургамал бөгөөд үүгээр төрөл бүрийн бэлдмэл, тос зэргийг хийдэг. Та бүлээн усанд хоёр цайны халбага оливын тос, хоёр цайны халбага гамамелионы ханд хийгээд, түмпэнтэй усандаа 10-15 минут суугаарай. Ингэснээр таны өтгөн хатахгүйн дээр шамбарамаас сэргийлнэ.

Эмийн ургамал

Энэ зөвлөгөөг эмэгтэйчүүдэд зориулъя. Бүсгүй та үтрээний ариун цэвэр, эрүүл ахуйг сахихыг хүсвэл балжингарамын ханд хоёр аяга, розмарин цэцгийн навч хоёр ширхэг, төлөгч өвсний ханд нэг аяга, лаванда цэцгийн тос нэг аяга, хумсан цэцэгний тос нэг аягыг бүлээн усанд хийгээд дотор нь дор хаяж 20 минут суугаарай. Ингэснээр та үтрээний үрэвсэл, хорт хавдар, цестит зэрэг өвчнөөс урьдчилан сэргийлэх болно.

Цайны модны тос

Цайны модны тос нь дорно дахинд нэлээд өргөн тархсан эмийн орц юм. Үүнийг ходоод, шулуун гэдэсний өвчлөлийг түлхүү анаагахад ашигладаг. Хэрвээ та энгийн аргаар шулуун гэдэсний өвчнөөс сэргийлэхийг хүсэж байвал нэг цайны халбага цайны модны тос, нэг хоолны халбага балжингарамын хандтай хольж бүлээн усанд хийгээд дотор нь суугаарай.

Хүнсний сода

Нэг аяга хүнсний содатай усанд сууснаар шулуун гэдэсний үрэвсэл, хорт хавдар зэрэг өвчнөөс сэргийлж чадна. Эпсом давс Эпсом давс буюу магнийн сульфат нь та бидний хэрэглэдэг усанд ордог давсны түүхий эд юм. Эпсом давсыг хоёр хоолны халбагыг бүлээн усанд хийж суух юм бол шулуун гэдэсний төрөл бүрийн өвчнөөс та сэргийлэх болно.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!