Амьдрал

1 минутын дотор нам унтаарай өглөө нь хэзээ хамгийн сүүлд ингэж сайхан амарлаа гэж гайхах болно

Өнөө үед хүмүүсийн компьютер, гар утасны хэрэглээ ихэсч, үүнийгээ дагаад нойргүйдэх, унтах чадахаа больсон хүмүүс цөөнгүй байдаг. Үүнээсээ болж нойргүй хонох, ядаргаанд орох эсвэл бүр заавал эм уухаас нааш унтаж чадахгүй болсон хүмүүс ч бий. Тэгвэл эм ууж, өөрийгөө хорлохгүйгээр амархан унтах аргыг танд зааж өгье.

Орц:

  • Сүү – 170 мл
  • Ваниль – 1 дусал
  • Зөгийн бал – 1 халбага

Хийх арга :

Сүүгээ халааж, буцлахын дөнгөж өмнө гал дээрээ авна. Сүүгээ шилэн аяганд хийж, дээр нь ваниль, зөгийн балаа нэмж хутгаарай. Үүнийгээ орондоо орохоос өмнө халуунаар уух хэрэгтэй.Үүнийгээ орондоо орохоос өмнө халуунаар уух хэрэгтэй.

Энэ нь таны тархийг амрааж, унтах боллоо гэсэн дохиог хүргэх бөгөөд аажимдаа биеийг тайвшруулж, унтах горимд шилжүүлэх болно. Мөн энэ их утаатай үед сүү таны биед юу юунаас илүү хэрэгтэй учир, та заавал нойроо хүргэх гэсэндээ биш сайхан амарч, эрүүл байхын тулд орой бүр ууж байгаарай гэж зөвлөе.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!