Амьдрал

Охидтой айлд аз жаргал, сайн хувь заяаг дууддаг цэцэг

Цээнэ цэцэг хайр дурлал авчирна Цээнэ бол дэлхийн олонхи оронд Цэцэгсийн хаан хэмээн алдаршсан, ялангуяа эмэгтэй хүнд их ээлтэй цэцэг юм.

Хэрэв та насанд хүрсэн охидоо сайн залуутай гэрлэж, бат журамтай яваасай гэж хүсвэл баглаа цээнийн ягаан цэцэг дүрсэлсэн том зургийг зочны өрөөнд өлгөх хэрэгтэй. Ялангуяа дэлбээлсэн цээнэ цэцэг охидтой айлд аз жаргал, сайн хувь заяаг дууддаг.

Хэрэв танд боломж байвал гэртээ цээнийн цэцэг ургуулаарай. Та нөхөрт гарч амжаагүй яваа залуу бүсгүй бол, сайн хань ижилтэй болохыг хүсэж байвал өрөөний баруун урд зүгтээ цээнийн ягаан цэцгийн зураг өлгөж идэвхижүүлээрэй.

Харин аль хэдийн гэрлэсэн бол ялгаагүй өлгөж болох бөгөөд нөхөр чинь таныг улам хайрлаж, дурлах болно. Гэхдээ нөхөр тань нэг л тэнүүлч нүдтэй болж болзошгүйг анхаараарай.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!