Эрүүл мэнд

Хомхоо халдвартай ба мэдрэлийн системийг гэмтээгч олон өвчлөлүүдийн эхлэл, суурь шалтгаан болох боломжтой

Хүн бүр хомхоо өвчнийг мэднэ. Уруул аман дээр загатнасан эвгүй мэдрэмж төрүүлсэн усархаг цэврүү үүсдэг гэдгийг. Энэ нь нэг их удалгүй өөрөө эдгэрч арилдаг. Иймээс үүнд нэг их анхаарал хандуулаггүй тэгэсгээд мартдаг. Харин бидний мэддэггүй хэдэн зүйлсийг хэлэх хэрэгтэй санагдлаа.

Herpes simplex virus хэмээгдэх вирус нь үүсгэгч нь юм. Нийт хүн амын 80 орчим хувь нь энэхүү вирусээр халдварлагдсан байдаг боловч тэдний тал нь л хомхоо өвчнөөр өвчилдөг байна. Бидний гол анхаарах зүйл бол хомхоо нь халдвартай юм. Энэ вирус нь мэдрэлийн эсэнд байрлаж тааламжтай нөхцлийг хүлээн унтаа байдалд байдаг. Боломж бүрдмэгц идэвхиждэг. Тэр үедээ халдварлах боломж маш өндөр болдог байна. Хэрэв та хомхоо гарсан үед гараараа түүнийгээ оролдоод гараа угаалгүйгээр нүдээ нухах юм бол уг вирус нүдэнд орж халдварлуулах, цаашлаад харалган болгох ч аюултай байдаг байна.

Бас хомхоо гарсан үедээ хэн нэгнийг, ялангуяа нялх балчир хүүхдийг үнсэхээс зайлсхийх хэрэгтэй. Учир нь хомхоо халдвартай ба мэдрэлийн системийг гэмтээгч олон янзын өвчлөлүүдийн эхлэл, суурь шалтгаан болох боломжтой байдаг байна. Та нэг л халдвар авсан бол насан туршдаа уг вирусыг тээгч болдог. Тиймээс үр нялхасдаа түүнийгээ өвлүүлэн үлдээхээс зайлсхийхийг хичээгээрэй.

Эмчилгээ нь вирусын эсрэг эмийн эмчилгээ хийх ёстой. Гэрийн нөхцөлд сармис зэрэг байгалийн антибиотик хэрэглэх нь зүйтэй. Витамин Д, С зэргийг тогтмол тохиромжит тунгаар хэрэглэх нь дархлааг сайжруулдаг. Хомхоо гарсан хүн гараа сайн ариутгаж, халбага аяга зэргийг тусдаа хэрэглэн ариутгах хэрэгтэй. Ерөнхийдөө хүн бүр биеийн эсэргүүцлээ сайжруулах талаар санаа тавьж байх нь хамгийн зөв, үр дүнтэй арга юм.

Нэмж хэлэхэд насанд хүрэгчид хэн нэгний нялх балчир хүүхдийг үнсэж үлгэж өхөөрдөхгүй байх хэрэгтэй. Бид өөрсдөө өвчилдөггүй боловч ямар ч нян тээж яваагаа мэдэхгүй. Тэгээд тухайн хүүхдийн эцэг эх нь дотны хүмүүс бол чамайг хүүхдийг нь үнсэхэд татгалзаж чаддаггүй. Үнсээгүй гээд хайргүй гэсэн үг биш. Харин ч илүү хайрлаж байгаа чинь элдэв нянгаар халдварлуулахаас хамгаалж байгаагаар илэрч байгаа шүү.

Уламжлалт анагаах ухааны эмч Намхайдоржийн Цогтмандах

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!