Эрүүл мэнд

Таны гар дээр булцруу гарах нь эрүүл мэндийн томоохон асуудалтай холбоотой байж магадгүй

Бид гар дээр ялангуяа алга, бугуй, хуруун дээр булцруу гарсан үед гэмтэл бэртлээс, шавьжинд хазуулсанаас аль эсвэл ажил хөдөлмөрөөс үүдэлтэй үүссэн гэж үзэх хандлагатай байдаг. Гэтэл ийм шинж тэмдэгүүд нь эрүүл мэндийн томоохон асуудалтай холбоотой байж болох юм.

Иймээс бид танд энэ асуудалд яагаад нухацтай хандах ёстойг анхааруулах гэж байна.

Бугуйн дээр ургасан булцрууг анагаах ухааны хэллэгээр hygroma (ganglion cyst) гэж нэрлэдэг. Капсул буюу цулцан хэлбэрийн хоргүй ургацаг юм. Зарим хүмүүс үүнийг зөвхөн гоо сайхан талаас зохимжгүй харагдуулдаг гэж үздэг бол энэ нь бидний эрүүл мэндэд аюул учруулж ч болзошгүй.

ХААНА УРГАЖ БОЛОХ ВЭ?

Ихэнхи тохиолдолд энэ булцруу нь гарын бугуйн дээр ургадаг. Зөөлөн болон хатуу гэсэн хоёр янзын хэлбэртэй байдаг. Гэхдээ маш цөөн тохиолдолд дараах газруудад ургадаг:

Алганы хонхорт – голд эсвэл эрхий хуруу тал руу

Хуруунуудын завсараар – хурууны үеэр

БУЛЦУУ УРГАДАГ ШАЛТГААН

Булцруу үүсдэг шалтгааныг тэр болгон тодорхойлох боломжгүй ч, орчин үеийн анагаах ухаан хэд хэдэн хүчин зүйлсийг тодорхойлсон байдаг:

Ясны – үе мөчний төрөлхийн сул хөгжлөөс;
Гэмтэл бэртэнгэ, булчин шөрмөс сунах, булгарах эсвэл ясны хугарал буруу эдгэрснээс;
Бугуйн зөөлөн эдийн үрэвсэл болон холбогч эд буюу үений өвчин дахиснаас;
Бугуйгаараа нэг төрлийн хөдөлгөөн байнга хийснээс (хөгжимчин, оёдолчин, компьютерийн ард олон цагаар сууж ажилладаг хүмүүсийн дунд

ШИНЖ ТЭМДЭГ

Ерөнхийдөө бол булцруу нь ямар нэг тодорхой шалтгаангүйгээр үүсдэг. Булцрууны ургалтын хэмжээ харилцан адилгүй байдаг. Заримдаа энэ нь ямар нэг өөрчлөлтгүй хэдэн жил болдог бол зарим тохиолдолд хэдхэн хоногт мэдэгдэхүйц эрс томрох нь ч бий.

Булцруу үүсэхэд дараах шинж тэмдэгүүд ажиглагдана:

Хуруу, бугуйгаа нугалж хөдөлгөхөд хүндрэлтэй байх;
Арьс улайж, хуулрах;
Эдийн цочролын нөлөөгөөр өвдөх:
Ургаж байгаа булцруу нь цусны судас болон мэдрэлийн төгсгөлүүд дээр дарсны улмаас арьсны мэдрэг чанар нэмэгдэх эсвэл буурах зэрэг шинж тэмдэгүүд ажиглагдана.

ОНОШ

Гэхдээ булцруу нь хорт хавдар болох эрсдэл байхгүй ч эмчид очиж үзүүлэхээс хойш суух хэрэггүй. Нэгэнт шинж тэмдэг тодорхой учир hygroma-г оношлоход ямар нэгэн хүндрэлтэй зүйл байхгүй. Мэс заслын болон үе мөчний эмчид хандаж өвчний шалтгааныг тодруулж, үе шаттай эмчилгээг эхлүүлэх хэрэгтэй.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!