Эрүүл мэнд

Эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдэд ясны сийрэгжилт үүсэх гол шалтгаан

Ясны сийрэгжилт үүсэх гол шалтгаан нь эмэгтэйчүүдийн цэвэршилтын үед эм даавар буурсанаас, эрэгтэйчүүдийн эр даавар багасах явдал юм

Ясны эдийн нягтаршил багасч ясны бөх бат, уян хатан чанар алдагдан хэврэгшиж, амархан хугарамтгай болдог эмгэгийг яс сийрэгжих өвчин гэнэ.

Ясны сийрэгжилт нь бие хангалттай шинэ яс төлжүүлж чадахгүй байх, хэтэрхий их хуучин яс биенд дахин шингэх эсвэл энэ хоёр шалтгаанаас хоёулангаас нь болж үүсдэг байна.

Кальц болон фосфор нь ясны хэвийн төлжилтөнд нэн чухал эрдэс бодис юм. Хүүхэд байх үед тань таны бие эдгээр эрдэс бодисыг ашиглан ясаа төлжүүлдэг байна. Хэрэв та хангалттай кальци авдаггүй эсвэл таны бие хоол хүнснээсээ хангалттай кальци шингээж авдаггүй бол ясны төлжилт болон хэвийн бус болно.

Насжих тусам кальц болон фосфор нь яснаас биенд шингэдэг. Энэ нь ясны эдийг хэврэг болгодог аж. Үүнээс болж гэмтэл учраагүй байхад хугардаг, хэврэг, бутархай яс үүсдэг байна.

Ихэнхдээ уг өвчин нь аажмаар үүсдэг. Ихэнх тохиолдолд өвчтөн өвчин үүссэн гэдгийг мэдэхээс өмнө хугаралтай болсон байдаг. Хугаралтыг илрүүлэх үед өвчин хүнд үедээ орсон байх бөгөөд маш их гэмтсэн байдаг.

Ясны сийрэгжилт үүсэх гол шалтгаан нь эмэгтэйчүүдийн цэвэршилтын үед эм даавар буурсанаас, эрэгтэйчүүдийн эр даавар багасах явдал юм. 50-аас дээш насны эмэгтэйчүүд, 70-аас дээш насны эрэгтэйчүүд яс сийрэгжих өндөр эрдэлтэй бүлэгт хамаардаг.

Ясны сийрэгжилтийн эмчилгээ:

  • Өвчнөөс үүдэх өвдөлтийн намдаах
  • Сийрэгжилтийг удаашруулах, зогсоох
  • Ясыг бэхжүүдэг эмээр яс хугарахаас сэргийлэх
  • Хугарал үүсэх эрсдэлийг багасгах зэрэг юм.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!