Амьдрал

“Буян”-гийн Жагаагийн охин Ж.Мандхай Англид ааваасаа илүү алдаршижээ

Буян-н захирал Б.Жаргалсайханыг төрөөс төрсөн тэрбумтнуудын дэргэд жинхэнэ өөрийнхөө хөдөлмөрөөр хөлжсөн сүйхээтэй эр гэлцдэг.

Буян-гийн Жагаа хүүхдүүдээ өсгөхдөө хайр нь дотроо, хал нь гаднаа байдаг гэнэ.

Англид сурдаг хоёр охиныхоо сургуулийн төлбөр, байрны түрээсийг нь өгөөд л хэрэглээнийхээ мөнгийг өөрсдөө олцгоо гэж хатууржээ. Энэ нь охидод нь бие даахад их хэрэг болсон гэдэг. Охид нь ч гэсэн чамбай аавын хүмүүжилтэй хүүхдүүд тул хичээлийнхээ хажуугаар айлын гэр цэвэрлэж, зоогийн газар үйлчлэгч хийгээд Англид тун дажгүй амьдран их сургуулиа төгсжээ

Тэр тусмаа Буян Жагаагийн том охин Ж.Мандхай Англид дизайнер мэргэжил эзэмшсэн. Ээж Ч.Энхтогтохынхоо ур ухааны дууриаж, хийсэн бүтээсэн нь Монголд төдийгүй Англид олны анхаарлыг татаж хувцсыг нь одод захиалан өмсөх болжээ. Монголоос Б.Мандхайд Киви хамтлагийн бүсгүйчүүд ноолууран хувцсаа захиалан хийлгэдэг

Мөн Холливудын од Вилл Смитийн эхнэр, дэлхийн А зэрэглэлийн загвар өмсөгч Жижи Хадид зэрэг томоохон одод Мандхайн бүтээсэн ноолууран хувцсаар зардаг

Мандхайн бүтээсэн нэг нөмрөн Англид 11 саяас 3 сая төгрөгөөр зарагддаг

Vogue сэтгүүл ч Жаргалсайханы охины онцолж нүүр хуудсаа зориулсан гээд дизайнерийн ажил нь амжилттай явна.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!