Амьдрал

Шөнө унтахдаа ОЙМС өмсөх нь эрүүл мэндэд ТУСТАЙ

Эртний Египет, Грек болон Ромын ард түмэн оймсыг анх хөлөө дулаацуулж, гутал өмсөхөд хөлөө холгуулахгүй байлгах үүднээс хэрэглэж байжээ. Тийнхүү оймс нь өнөөг хүртэл хүн төрөлхтний өдөр тутмын хэрэглээ болсон төдийгүй загварын сонголт нь ч өргөжин тэлсээр байна. Харин ихэнх хүмүүс оймсыг ердөө гутлын дотуур өмсөх ёстой эд гэж боддог боловч бодит байдал дээр оймс өмсөж унтах нь хүний сэтгэцийн эрүүл мэндэд хүртэл эерэг нөлөө үзүүлдэг аж.

ХУРДАН УНТАХАД ТУСАЛДАГ

2018 онд Yelin Ko болон Joo-Young Lee хэмээх хоёр эрдэмтэн хамтран, унтахдаа оймс өмссөнөөр нойрны чанарт нь ямар өөрчлөлт гарч байгааг судалжээ. Тус судалгаагаар оймс өмсөж унтвал нойр авах хугацаа 32 минутаар уртсаж, тархины сэрүүн унтах хугацаа нь 7.5 дахин багасаж байгаа нь тогтоогдсон байна. Мөн оймсгүй унтдаг хүнтэй харьцуулахад маш хурдан хугацаанд нойр нь хүрч, бөх унтаж байсан аж.

РЕЙНОГИЙН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛНЭ

Хүний биеийн цусны эргэлтийн үйл ажиллагаа доголдсоны улмаас олон төрлийн өвчин үүсэх үндэс болдог бөгөөд үүний нэг нь Рейногийн хам шинж юм. Энэ нь захын судасны гэнэтийн агшилтын улмаас захын эдэд цусан хангамж дутагдсанаар үүсдэг өвчин аж. Стресс болон хүйтэн температураас үүдэлтэй уг өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд унтахдаа дулаан оймс өмсөж болно. Оймс өмсөж унтах үед хүний биеийн температур нэмэгдэж, цусны эргэлт сайжирдаг аж.

ДУЛААН ОЙМС БИДНИЙГ ЭРҮҮЛ БАЙХАД ТУСАЛНА

Дээр дурдсанчлан оймс өмсөж унтах нь цусны эргэлтийг сайжруулдаг. Тиймээс оймстой унтах үед бие илүү тайвширч, бат бөх нойрсдог. Шөнө бүр бат бөх нойрсож чадвал өглөө ядарсан мэдрэмж төрөхгүйгээс гадна тухайн өдөртөө эрч хүчтэй, эрүүл байдлыг мэдэрдэг.

НҮДЭНД ОЧ ҮЗЭГДЭХ ЭМГЭГИЙГ БУУРУУЛНА

Зарим хүмүүсийн нүдэнд үе үе оч үзэгдээд байна гэж ярихыг сонсож байсан уу? Энэ эмгэг нь биеийн температур алдагдсанаас болж үүсдэг бөгөөд дулаан оймстой унтсанаар нүдэнд оч үзэгдэх нь багасдаг аж.

ХӨЛИЙН ӨСГИЙ ХАГАРАХААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛНЭ

Хэрвээ таны хөлийн өсгий хагарч байсан бол оймстой унтаад л асуудлаа шийдвэрлэх боломжтой. Унтахаасаа өмнө хөлдөө биеийн тос юм уу, чийгшүүлэгч түрхээд оймсоо өмсөөрэй. Энэ аргыг гар хуурайших үед ч хэрэглэж болно. Оймс өмсөж унтсанаар хуурайшсан хөл болон гарын чийгийг шөнийн турш хадгалах боломжтой.

Эх сурвалж: Bright Side

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!