Эрүүл мэнд

Хасарваань идэх нь элэг өөхлөх болон элэгний өвчинд хамгийн сайн эмч

Хүмүүсийн хамгийн түгээмэл өвчнүүдийн нэг нь элэг өөхлөх явдал юм. Хэрвээ  согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэдэг аль эсвэл чихрийн шижин өвчний 2-р зэрэгт явж байгаа бол энэ өвчнийг тусах магадлал илүү өндөр байдаг юм шүү.

Хасарваань жимс нь их чихэрлэг, биед ашигтай элементүүдийг өгөхөөс гадна илүүдэл жинг хасах үйлчилгээтэй болохыг нотлосон байна. Энэ жимсэнд глюкоз, фруктоз, рифофлавин, ниацин, В6, В1, В12, А, С амин дэмүүд, бүх төрлийн давс, цинк, магний, фосфор, зэс, төмөр, натрий, бор, кобальт, селен, хүхэр, кадмий, хөнгөн цагаан агуулагддаг. Хасарвааньд агуулагддаг селен нь үсийг бэхжүүлэхээс гадна торгомсог зөөлөн болгодог. Өдөрт 10-с дээш ширхэг хасарваань идэж, махыг орлуулан амьдарч болохоос гадна, жин хасагдаж эхлэнэ.Гэдэс дүүрэх, гэдэс хүнд оргих, амархан ядрах гэх мэт шинж тэмдэг танд илэрч байвал цаг алдалгүй яаралтай эмчид хандаарай!

Элэгний өөхлөлтийг гэрийн аргаар хэрхэн эмчлэх вэ?

Сонирхолтой нь элгийг эмчлэх хамгийн шилдэг уламжлалт арга бол хасарваань юм. Энэ жимс нь ширхэглэг бүтэцтэй учир элгэнд буй өөхийг хайлуулахад нэн тохиромжтой ажээ. Тус уламжлалт аргыг зөв хооллолт, биеийн тамиртай хослуулснаар та элгээ бүрэн эмчлэх боломжтой юм шүү! Үүнээс гадна та аль болох суугаа ажлаас татгалзаж, согтууруулах ундаа болон өөх тостой зүйл хэрэглэхгүй байхыг хичээгээрэй.

        Хасарваань жимсний навч:

Орц: 1 литр ус 20 ширхэг хасарвааний навч

Хийх арга: Усаа буцалгаад дээрээс нь хасарваань жимснийхээ навчнаас нэг нэгээр нь нэмж хийнэ. Ингээд буцалсны дараа 30 минутын турш хандлаад халуун, хүйтэн байдлаар уугаарай!

         Хасарваань жимс:

Орц: 100 гр хасарваань 1 литр ус

Хийх арга: Хасарваанийг 1 аяга усанд өтгөн болтол нь хийгээд үлдсэн усаа нэмж шүүс гаргаж авна. Ийнхүү бэлэн болсон ундаагаа өдөрт 2 удаа уугаарай.

Эх сурвалж: Budun

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!