Эрүүл мэнд

Хөлийн улан дахь бие эрхтнүүдийн цэгүүдээр олон өвчнийг анагаах боломжтой

Өдрийн турш бидний хөл маш их ачаалал авсанаас болж өвдөлт мэдрэгддэг. Ялангуяа өндөр өсгийт өмсдөг бүсгүйчүүдэд энэ нь том асуудал болдог. Энэхүү өвдөлтийг хөлийн иллэг хийснээр бүрэн арилгах боломжтой юм.

Хөлийн уланд бие эрхтнүүдийн хэвийн үйл ажиллагааг хангахад нөлөөлөх цэгүүд байрладаг бөгөөд иллэг хийснээр цусны эргэлт сайжирч дотоод эрхтний хэвийн үйл ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлдэг ажээ.

Хөлийн иллэг

Мэдрэлийн захын судаснууд хөлийн уланд байрладаг. Орчин үеийн анагаах ухаанд хөл, гарын иллэгийг эмчилгээндээ өргөнөөр ашигладаг болсон . Оройн цагаар хөлийн иллэг хийхэд таны биеийн ерөнхий байдал сайжирч, эрч хүчээр сэлбэгдэх болно. Мөн шөнийн нойр бүтэн тайван байж өглөө өөдрөг сэргэх ажээ.

Хөлийн иллэг хийх идэвхтэй цэгүүд:

Хөлийн хуруунд иллэг хийхэд толгойн өвчнийг намдааж тархины үйл ажиллагааг сайжруулна. Хөлийн эрхий хуруунд иллэг хийхэд хүзүүний өвчнийг намдаана. Хамгийн гол нь иллэгээ сайн хийгээрэй. Хөлийн өсгий орчимд иллэг хийхэд уушгины өвчнийг намдаана, жишээ нь амьсгаадаад байхад маш их үр дүнтэй иллэг болдог. Эрхий хурууны чигт хөлийн улыг илэхэд зүрх судасны хэвийн үйл ажиллагааг дэмждэг байна. Хөлийн нум орчим иллэг хийхэд элэгний өвчнийг намдаана. Хөлийн улыг бүтэн илэхэд нурууны өвчин намдана. Хөлийг бүхэлд нь хамарсан иллэг хийснээр таны чилж ядарсан хөл амрах болно.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!