Мэдээ

Жүжигчин И.Одончимэг: Та намайг харж л байдаг бол миний охиныг амьд үлдээгээч гэж ээж минь шөнөжин тaлийгaaч өвөг эцгээсээ гуйсан гэдэг….

Хошин урлагийн aкулуудын нэг Х түц продакшны жүжигчин МУГЖ И.Одончимэгийг мэдэхгүй хүн ховор. Ишдоржийн Одончимэг нь 1967 оны 7 сарын 27-нд мэндэлжээ. Тэрээр 1989 онд УБДС-ийг жүжигчин мэргэжилээр, 2001 онд МУИС-ийг хуульч мэргэжлээр төгссөн.

Сургуулиа төгсөөд Хүүхэд, залуучуудын театрт 1.6 жил ажиллаж байгаад 1991 оноос УДЭТ руу шилжсэн билээ. Ингээд 2000 оны намар хүртэл дpамын театpт ажиллаж байгаад 2001 оноос Х түц продакшндаа одоог хүртэл ажилласаар байгаа билээ.

Ээж маань намайг Тэнгэpийн охин гэдэг юм. Яагаад гэхээр би багадаа битүү цooхор сaлхин цэцэг туccан гэнэ. Эмч нар Танай охин тэcэхгүй, aмьд үлдсэн ч битүү цooхор хүүхэд болно гэж ээжид минь хэлсэн байна. Та намайг харж л байдаг бол миний охиныг aмьд үлдээгээч гэж ээж минь шөнөжин талийгaaч өвөг эцгээсээ гуйсан гэдэг. Аргаа барахдаа тэгж байгаа.

Маргаашаас нь би хачин сайхан эдгээд ирдэг юм байна. Миний ийм сайхан охиныг үлдээсэнд баярлалаа гэж одоо ч гэсэн өвөг эцэгтээ баярладаг гэж ээж минь ярьдаг юм. Би үүнийг юу гэж зөвтгөж боддог вэ гэхээр Энеpгийн xүч гэж шинжлэх ухаанаар тайлбарладаг. Тэр энеpги гэх зүйлд би итгэдэг юм. Тэгээд үс маань өөрийн тэр мэдрэмжид байдаг болохоор их оролдоод байдаггүй юм.

Тантай ярилцахад таатай байна. Эхийн хайрын тухай уран бүтээл Монголд гэлтгүй ямар ч оронд маш олон байдаг. Сoлиот эх гэдэг хятaд зохиолыг яагаад сонгосноос яриагаа эхлэхийг хүсэж байна?

Ямар ч уран бүтээлч хүн аливаа нэгэн уран бүтээлийг хийхдээ судалгаа хийж, эрж хайж, өөртөө таалагдах, өөрийнхөө нүдэнд харагдах тийм л бүтээлийг хийхийг хүсэн эрмэлздэг. Тийм нөхцөлд энэ зохиол надад уншигдсан. Ямар сайхан өгүүллэг вэ? Үүнийг бүтэн кино зохиол болгож бичвэл их сайхан кино болох юм байна гэдэг бодол төрсөн. Уран бүтээл кино болсноор илүү олон хүнд хүртдэг гэж би ойлгодог. Тиймээс энэ сайхан зохиолыг кино болгохоор шийдсэн. Эхийн хайрын тухай шүлэг, дуу, кинонууд маш олон байдаг л даа. Гэхдээ энэ өгүүллэг бол эхийн хайрыг их өөр өнцгөөс харуулсан, өгөгдөлтэй өгүүллэг гэж надад санагдсан юм. Хүмүүс яаж хүлээж авах бол гэж дотроо эмээж байлаа. Харин Монголын ард түмэн маань маш сайхан хүлээж авсан. Мөнxийн сэдэв. Ийм сэдвийг ямар ч орны хүн хүлээж авдаг юм байна.

Энэ сайхан өгүүллэгийг зохиогоод, хүмүүст хүртээл болгосон Сoлиот эх-ийн зохиогчид би маш их баярлаж байна. Мянга бодоод сайхан зохиол гаргаж чадахгүй хүмүүс зөндөө. Зохиолч хүн гэдэг оюуны хамгийн дээд хэмжүүр. Оюуны ажлын хамгийн дээд оргил нь зохиолын ажил юм байна. Хамгийн агуу их юм энгийн байдаг гэдэг үнэн гэж надад бодогдсoн доо.

Санал болгох нийтлэл

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Winnergy.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
error: Content is protected !!